О.Баасанхүү: МАН-ын 65 гишүүн чуулган, байнгын хороондоо суу л даа...Бусдынхаа кнопыг дарахаа боль л доо...


2016.12.13 өдрийн УИХ-ын хууль зүй, эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаан гишүүдийн ирц хүрээгүй шалтгаанаар хойшиллоо. Өмнөх 7 хоногийн пүрэв, баасан гарагуудад байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаан УИХ-ын гишүүдийн олонхи гадаад томилолттой, шалтгаангүй тасалсанаар цуцлагдаад байсан юм. МАН-ын 65 гишүүн ийнхүү хямралтай үед төрийн үйл хэрэгт хайнга оролцож буй нь харамсалтай.


1. МАН-ын эмэгтэй гишүүд хуралдаа суумаар байна. Дандаа гадаад явах юм

2. Хүчирхийллийн эсрэг хууль дээр 1 ч эмэгтэй гишүүн байнгын хороон дээр орж ирсэнгүй

3. АН-ын 9, МАХН-ын 1, бие даагч 1 гишүүн орж ирээгүй байсан ч МАН ирцээ хангалттай бүрдүүлнэ

4. МАН-ын гишүүд бусдынхаа кнопыг хэтэрхий олноор дарж асуудлыг шийдвэрлэж байна

 

65 гишүүнтэй МАН-ын гишүүд төрийн ажилд ингэж л хандаж байна 

 


 

Эх сурвалж: Сэтгүүлч Н.Урантогтох