УИХ-ын дарга М.Энхболд ОХУ-ын Төрийн думын даргын урилгаар тус улсад 12-р сарын 14-16-ний өдрүүдэд төрийн айлчлал хийхээр мордлоо. Гэтэл айлчлалын бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол, Эрчим хүчний сайд П.Ганхүү, мөн УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, О.Содбилэг, Б.Наранхүү, Г.Мөнхцэцэг нар багтсан байна. Тэд ОХУ дахь айлчлалаа өндөрлүүлсний дараа залгаад шууд 12-р сарын 18-20-нд Арабын нэгдсэн Эмират улс, Саудын араб зэрэг орнуудад айлчлал хийнэ. Гэтэл энэхүү айлчлалын багт бизнесийн групп байхгүй, 2 тэрбум долларын зээл авах хүсэлтэй улстөрчид л багтжээ. УИХ-ын гишүүдийг дагуулж явах ер нь хэнд хэрэгтэй вэ? Хэмнэлт хаана байнаа? Эдгээр хүмүүс дангаар явахгүй, хамгаалалт, ажлын алба, хэвлэлийн групп, ГХЯ-ныхан гээд өргөн бүрэлдэхүүнтэй явж өгнө. Дагалдан явах бүрэлдэхүүн нь бараг 30-40 хүн болцон л байгаа байх.
За ер нь тэгээд айлчлалууд аймар хэрэггүй, огт шаардлагагүй олон хүнтэй байдаг. Хүлээн авч байгаа тал нь орчуулагчтайгаа үсрээл 4 хүн байхад манай төрийнхөн 20 бачка өрөөнд багтаж ядан орж ирнэ. Сэтгүүлчийн нүдээр төрийн айлчлал арай л юм үзээгүй хэмжээнд харагддаг. Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдаа даган очсон УИХ-ын гишүүд элчингийнхнийг дагуулаад дэлгүүр хэсээд алга болно. Хүн цөөнтэй элчин сайдын яамныхан нь зохион байгуулалтаа хийж чадалгүй уураа дотроо барна.
Жич: Хамгийн сүүлд Японд айлчилсан Ерөнхий сайдын айлчлалын багт огт хэрэгцээгүй 7-н УИХ-ын гишүүн явж харагдсан. "Эртхэн ажлаа дуусгаад дэлгүүр орцгооё" гэдэг тэдний томилолтын мөнгө татвар төлөгч биднийх шүү дээ.
УИХ-ын даргыг бизнесийнхэн дагаж явсан бол өөр
Эх сурвалж: Сэтгүүлч Н.Урантогтох
Н.Учрал: Аймгуудын эдийн засгийн бие даасан байдлыг нэмэгдүүлж, эрх мэдлийг орон нутагт шилжүүлнэ
Oюунлаг сургууль ISO 21001:2025 стандартыг Монгол Улсад анх удаа авлаа
Богдхан ууланд биотехникийн арга хэмжээ авч хэрэгжүүлж байна
Ухаалаг камерын системээр гэрлэн дохиог зөв тохируулж, тэнцвэртэй зорчилтыг бий болгож байна
“Амар байна уу-2026” үзэсгэлэнгийн бараа, бүтээгдэхүүн зах зээлийн дундаж үнээс 10-25 хувиар хямд байна
Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна
“Нипах” вирус бүртгэгдсэн бүс нутагт зорчихгүй байхыг зөвлөж байна