А.Сүхбат: Бөхчүүд намайг найраагаар цол авсан гэж шүүхэд өгсөн гэсэн


УИХ-ын гишүүн, Дархан аварга А.Сүхбат сүүлийн үед Монгол Бөхийн холбооны тэргүүнүүдтэй тун ч ширүүхэн үзэж байгаа. Мөн цолны найраа ямар хэмжээнд хүрсэн, хэдэн төгрөгийн үнэлгээтэй талаар ч мэдэгдэл хийгээд авсан билээ. 
 
Тэгвэл тэрбээр хамгийн сүүлд өгсөн ярилцлагадаа эцсийн хүртэл тэмцэхээ мэдэгдсэн байна. А.Сүхбат аварга “Би монгол бөхийн төлөө цаашид ч явна. Эцсийг нь хүртэл тэмцэнэ. Монгол Улсын бөхийг, холбоог нь цэвэр ариун байлгах нь Дархан аварга хүний үүрэг. Бөх сайн сайхан байж гэмээнэ монгол төр цэвэр ариун байх юм. Яагаад гэхээр УИХ-ын гишүүд, аймгуудын нутгийн зөвлөл найраанд ордог болчихсон. Тэгэхээр үүний эсрэг зайлшгүй тэмцэх хэрэгтэй. 
 
Бөхчүүд намайг найраагаар цол авсан гэж шүүхэд гомдол гаргаж байгаа гэсэн. Шүүхэд өгөг. Дээр нь нэмж хэлэхэд Төв аймгийн хувьд наадмаар өөр аймгийн бөхчүүдийг барилдуудахгүй гэсэн шийдвэрийг аймгийн засаг дарга, холбооноос нь гаргасан. Өөр аймгийн бөхчүүд наадмыг нь бөөн найраа болгож доромжилчихоод яваад өгдөг юм. Энэ бол Төв аймагчууд хохирч байгааг илтгэнэ. Ийм байдлаар хохирч буй 21 аймаг, 330 сум байгаа. Энэ улсууд сөрөг нэхэмжлэл гаргана” хэмээн ярьжээ. 
Эх сурвалж:MINFO.MN