Лионель Мессигийн өмсгөлийг дуурайлган гялгар уутаар хийсэн хувцастайгаа сошиал хүрээнд алдаршсан зургаан настай афган хүү хөлбөмбөгийн баатартайгаа уулзжээ. Муртаза Ахмади хүүгийн цагаан, цэнхэр судал бүхий гялгар уутыг өмсгөл болгон өмсөж, дээр нь Месси 10 хэмээн бичсэн зураг өнгөрсөн нэгдүгээр сард анх сошиал ертөнцөд цацагдсан билээ. Хүүгийн зураг Мессигийн хөгжөөн дэмжигчдийн албан ёсны хуудсанд тавигдсанаар тэр дэлхийн танил болж, Афганистаны нийслэл Кабул хотоос зургаан настай хүүг олох аян өрнөсөн юм.

Харин тэр цагаас хойш 11 сарын дараа Муртаза хүү Месси нар анх удаа уулзсан тухай гэрэл зураг, видео мэдээллийг Катар-2022 хөлбөмбөгийн ДАШТ-ийг зохион байгуулах тусгай комисс сошиал хуудсандаа байршуулжээ. “Бүхий л дэлхий энэ зургийг харахыг хүссэн. Өөрийн баатар Месситэйгээ уулзахыг хүсдэг байсан зургаан настай хүүгийн мөрөөдөл биеллээ” хэмээн бичжээ.

Месси тэргүүтэй “Барселона” клубынхэн Саудын Арабын “Аль Ахли” клубтэй үзүүлэх тоглолт хийхээр Катарын нийслэл Доха хотноо очоод байх үед нь ийнхүү хүүг уулзуулжээ. Тоглолт 5:3 харьцаатай Испанийн багаар өндөрлөсөн бөгөөд Месси ч багийнхаа ялалтад хувь нэмрээ оруулж, гоолдсон байна. Муртаза хүү тоглолт эхлэхийн өмнө талбай дээр “Барселона” багийнхны хамт зургаа авахуулж, тоглолтын нэгэн маскотын дүрээр талбай дээр өнжжээ.
Сануулахад, Муртаза хүүгийн сошиалд тарсан зургийн дараа Мессигийн гарын үсэг бүхий өмсгөл, бөмбөгийг өнгөрсөн хоёрдугаар сард НҮБ-ын Хүүхдийн сангийн ажилтнууд түүнд бэлэглэсэн юм. Тэр мөч амьдралынх нь хамгийн жаргалтай үе байсан талаар хүүгийн аав ярьсан байдаг.




NEWS.MN
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 1991 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Хоногийн хугацаанд эрхээ хасуулсан үедээ дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг 7 бүртгэгджээ
25 настай эмэгтэй Драгон төвийн 3 давхраас унаж, нас баржээ
Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 405 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянажээ
“Тусгай замын автобус BRT” төслийн зөвлөх үйлчилгээний 2 багц тендерийн үнэлгээний ажил үргэлжилж байна
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарүг хүлээн авч уулзлаа