AH Их хурлаар нээлттэй, оролцоотой, хариуцлагатай, цахим, бодлогын нам болгохоо зарласан. Тиймээс намын даргаа орон даяар бүх гишүүдээсээ сунгаагаар сонгоно гэдгээ баталж өчигдрөөс эхлэн АН-ын даргад дэвшигчдийг бүртгэл албан ёсоор эхлээд байгаа юм.
Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Батзандан "АН-ын даргад нэр дэвших бол урьдчилж 250 саяыг тушаах юм байна. Зардлын 10 хувь" хэмээн жиргэсэн нь өнөөдөр сошиал орчны гол сэдэв болж байна.
Тэгвэл УИХ-ын гишүүн асан М.Зоригт “АН-ын даргын сунгаанд өрсөлдөж буй нэр дэвшигчид 50 сая төгрөг хандивлана” гэдгээ олон нийтийн сүлжээ хуудсаараа мөн зарлалаа. Тэрбээр энэ тухай “Намаа шинэчлэх хөтөлбөр, бодлого нь таалагдвал нэр дэвшигчид намын даргын сонгуулийн сунгаанд 50 сая төгрөг хандивлана” хэмээн жиргэжээ. Түүний таалалд нийцэх мөрийн хөтөлбөр ирэх өдрүүдэд тодорхой болох биз ээ.

Zindaa.MN
Торгууль төлүүлэх нэрээр залилан хийх оролдлого гарчээ
“Алтан цом 2026–2027” шинэ улирлын барилдаан 11 дүгээр сард эхэлнэ
Зарим нутгаар хур тунадастай, сэрүүхэн байна
Туулын хурдны замтай холбоотой шүүх хурлыг 14 хоногоор хойшлуулжээ
Энэ 7 хоногт 896 мянган тонн нүүрс арилжаалжээ
Өнөөдөр тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоно
Олимпын мөнгөн медальт Б.Баасанхүү Олимпын эрхийн оноо олгох Их дуулга тэмцээнээс хүрэл медаль хүртлээ