МАН-ын VII Бага хурал өчигдөр болж өндөрллөлөө. Хурлын үеэр Бага хурлын гишүүд улс орны эдийн засгийг яаж сайжруулах талаар түлхүү хөндсөн юм. Ингээд УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын байр суурийг хүргэе.
УИХ-ын болон орон нутгийн сонгуулиар монголын ард түмэн МАН-д итгэл хүлээлгэсэн. Тиймээс улс төр, нийгэм эдийн засгийн байдал, эрх барьсан өнөөгийн нам, сонгуульд амласан амлалтаа хэрхэн биелүүлэх вэ, нөгөө талаас олон нийтийн итгэлд хариу өгөх ёстой. Эдийн засгийн нөхцөл байдлыг хүндрүүлсэн учир шалтгаан, Хөгжлийн банк, Монголбанк, Үнэ тогтворжуулах хөтөлбөр, Монгол Улсын хэмжээнд, орон нутгийн хэмжээнд гарсан концесстэй холбоотой асуудлыг нэг бүрчлэн шалгах хэрэгтэй.
Намын даргын улс төрийн илтгэлтэй холбогдуулж УИХ-ын 65 гишүүндээ үүрэг өгч байгаа.
Мөн “Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой асуудлыг яаралтай шалгаж хуулийн байгууллагуудад улс төрийн дэмжлэг үзүүлж, гарсан шийдвэрийг Монголын ард түмэнд мэдээлэх ёстой гэж бид үзлээ. Нөгөөтэйгүүр, эрх баригч нам өөрөө хариуцлагатай байх асуудлыг гишүүд хэлж байна. Намын даргын улс төрийн илтгэлтэй холбогдуулж УИХ-ын 65 гишүүндээ үүрэг өгч байгаа. Үүрэг хариуцлагын асуудлыг яриад явах нь зүйтэй.
Б.Энх-Уянга
www.zindaa.mn
Торгууль төлүүлэх нэрээр залилан хийх оролдлого гарчээ
“Алтан цом 2026–2027” шинэ улирлын барилдаан 11 дүгээр сард эхэлнэ
Зарим нутгаар хур тунадастай, сэрүүхэн байна
Туулын хурдны замтай холбоотой шүүх хурлыг 14 хоногоор хойшлуулжээ
Энэ 7 хоногт 896 мянган тонн нүүрс арилжаалжээ
Өнөөдөр тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоно
Олимпын мөнгөн медальт Б.Баасанхүү Олимпын эрхийн оноо олгох Их дуулга тэмцээнээс хүрэл медаль хүртлээ