Жүжигчин Дөлгөөн ийм бондгор байжээ


ДЭТ-н залуу жүжигчин О.Дөлгөөн хөөрхөн царай, ялдам байдлаараа залуусын байтугай бүсгүйчүүдийн харцыг булаадаг. Сүүлийн үед Дөлгөөнгүй кино, реклам ч байхаа больжээ. “Амьдралд тавтай морил” олон ангит кинонд тоглон олны танил болох замаа нээсэн түүнийг тухайн үедээ ийм хөөрхөн бондгор, унаган махтай байсныг уншигч та санаж байгаа биз ээ. Харин одоо бол бүсгүй ялдам төрхөндөө орж яваа Дөлгөөнд унаган мах байтугай унжсан илүү мах ч байхгүй болсон гэхэд хилсдэхгүй биз ээ. Цаг хугацаа өнгөрөх тусам, царай зүс, бие галбир нь ч сайхан болдог нь эмэгтэй хүний хувьд өөрийнх нь л биеэ авч явах байдлаас шалтгаалах юм даа. 

 

PAPARATSI.MN