МАН өнөөдөр VII бага хурлаа хийнэ. Сүүлийн үед тус нам доторхи хагарал шуудайнд хийсэн үхрийн эвэр шиг болсон гэхэд хилсдэхгүй.
МАН-ын залуу сайдууд хоорондоо зодолдсон дуулиан тасраагүй байтал өргөтгөсөн хуралдаан хийж сайдуудтайгаа "тооцоо" бодохоор нэлээд маргасан сурагтай байсан.
Бүр намынхаа нэр нөлөө бүхий сайдыг хүртэл огцруулах тухай санал маргаан гарч, мөнөөхөн сайд нь сандрахдаа "Намынхаа нэр нүүрийн бодоцгооё" хэмээн намдаа хайр зарлаж суудалд нь санаархагчдын эсрэг битүүхэн тэмцэл илэрхийлсэн юм.
Бага хурлаар орон нутгийн сонгуулийн үр дүн болон намын Ерөнхий нарын бичгийн даргыг томилох асуудлыг хэлэлцэнэ гэж байгаа боловч далдуур бас л сайдын суудал, халаа сэлгээ, албан тушаалын томилгооны "зодоон" болох чимээ байна.
Энэ удаагийн Бага хурлаар орон нутгийн сонгуулийн үр дүн болон намын Ерөнхий нарын бичгийн даргыг томилох асуудлыг хэлэлцэнэ гэж байгаа боловч далдуур бас л сайдын суудал, халаа сэлгээ, албан тушаалын томилгооны "зодоон" болох чимээ байна.
Хэд хоногийн өмнө АН-ын хурлаар ҮЗХ-ны гишүүдээ солих, бүгд "гаргаа өргөн бууц өгөх" асуудлыг хөндсөн байсан. Яг үүн шиг МАН-ын Бага хуралд 300 гаруй гишүүд оролцох бөгөөд дийлэнх нь намын дарга М.Энхболдын тодотголтой хүмүүс гэх.
Намынхан нь ч үүнд тал муутай байгаа бөгөөд энэ удаагийн Бага хурлаараа тэднийг цөөлөх бодлого барьж байгаа гэх "жиг жуг" яриа нам дотор байна.

Өөрөөр хэлбэл УИХ-д 66 суудал авч олонхи болсон тус намын дарга М.Энхболдын гишүүдийг “жийх”-ээр фракциуд нь тохиролцсон гэх "бор шувуу" Тусгаар тогтнолын ордноор нисэж байна.
Тэд өмнөх хурлаараа гурван асуудал хэлэлцсэн юм. Нэгдүгээрт, МАН-ын дарга М.Энхболдын УИХ, орон нутгийн сонгуулийн үр дүнгийн талаар улс төрийн илтгэл тавих, хоёрдугаарт Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшигчийг танилцуулж, санал хураах, дараа нь намын дотоод асуудал. Хамгийн сүүлийнх нь л халуухан өрнөсөн гэсэн. Одоо ч мөн намын дотоод асуудал буюу сайдуудын зодооны учиг болсон суудлын төлөөх тэмцэл.
24TSAG.MN
Монгол, Японы Засгийн газрууд Нөмрөгийн түймрийн дараах хүнд цаг үеийг хамтдаа даван туулахаар тогтов
Өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтад хоёроос дээш хичээл сонгож бүртгүүлнэ
ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ХАРААТ БУС, ХӨНДЛӨНГИЙН АУДИТЫН АЖИЛ ДУУСАЖ, ТАЛУУД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БАТАЛГААЖУУЛЛАА
Шатахуун түгээх станцуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт үргэлжилж байна
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо