Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг ОХУ-ын талаас худалдан авч чадсныг нэг хэсэг нь шүүмжилж байхад нөгөө хэсэг магтаж явна. Харин энэ улс хоорондын эзэмшлийн томоохон наймааг хийж чадсан эзэн гэгдэж байгаа Ц.Пүрэвтүвшингийн талаар мэдээлэл тун хомс байгаа юм. Өдгөө 27-хон настай энэ залууд яаж 500 сая ам.доллар зээлдүүлэх билээ. Дөнгөж шинээр байгуулсан аж ахуйн нэгжийн гэрчилгээ барьчихаад Худалдаа хөгжлийн банкнаас 500 сая ам.доллар салгаж чадах хүн байхгүй гэдгийг онцолж байгаа.
УИХ-ын гишүүн Ц.Нямдорж "Тэр Пүрэвтүвшин гэх 27 настай залуу Худалдаа хөгжлийн банкинд хуульч байсан тоглоомын хүүхэлдэй" гэж хэлсэн удаа бий. Тиймээс энэ залуугийн тухай төдийлөн сонирхоогүй өнгөрүүлсэн байх.Эрдэнэтийн 49 хувийг худалдаж авсан “Mongolian Copper Corporation” компанийн ерөнхий захирал тэрбээр сүүлийн хоёр жил Х тайлан тайлагнасан, хэд хэдэн удаа компанийн нэрээ сольсон ч 2016 оны зургаадугаар сард 500 сая ам.доллараар Эрдэнэтийн 49 хувийг худалдаж авсан нь олон нийтэд ил болсон юм.
Тэгэхээр монголын хамгийн залуухан бизнесмэнээр тодроод, олон улсын гэрээ хэлэлцээрийг гялалзтал хийчихдэг Ц.Пүрэвтүвшин гэж хэн болох, хаана юу хийж байсан, ямар боловсролтой гэдэг сонин байна. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар Ерөнхий боловсролын дунд сургуулийг Mон-Tурк сургуульд дүүргэж, МУИС-ийн Хуулийн сургуулийг 2010 онд бакалаврын, АНУ-ын Mичиганы их сургуульд хууль зүйн ухаанаар мастерийн зэрэг хамгаалсан гэж байгаа.Хамгийн сонирхолтой нь Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ын дарга Д.Эрдэнэбилэгийн нууц хүү гэх мэдээлэл мөн байна. Үнэхээр тийм бол энэ гэр бүлийн гишүүн энэ зэргийн тоглоомыг өлхөн дөнгөх бизээ.
ТiME”S.MN
Монгол, Японы Засгийн газрууд Нөмрөгийн түймрийн дараах хүнд цаг үеийг хамтдаа даван туулахаар тогтов
Өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтад хоёроос дээш хичээл сонгож бүртгүүлнэ
ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ХАРААТ БУС, ХӨНДЛӨНГИЙН АУДИТЫН АЖИЛ ДУУСАЖ, ТАЛУУД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БАТАЛГААЖУУЛЛАА
Шатахуун түгээх станцуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт үргэлжилж байна
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо