АН-ын увс гаралтай нөхөд тодруулбал, Н.Алтанхуяг, Д.Дорлигжав, “Тесо”-ын О.Цогтгэрэл, Лу.Гантаөөмөр нар өчигдөр хуралдаж, АН-ын даргаар увс хүн томилох ёстой гэсэн шийдэлд хүрчээ. Н.Алтанхуягийн хувьд орооцолдсон хэргүүдийг нь хуулийнхан шил дарааллан илрүүлж, дээлийг нь нөмөргөхөд ганц хуруу дутаад байгаа. Тиймээс сүүлийн үед намын шинэчлэлийг амаа цангалат ярьж байгаа Лу.Гантөмөрийг дэмжин намын дарга болгоод өөрөө Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ хэмээн мөрөөдөж байгаа бололтой юм.

Улстөрчдийн дов жалгын өчүүхэн үзлээс болоод үндэсний бөхөөс эхлээд Монголын нийгэмд нутаг усаараа талцах үзэгдэл байх ёстой мэт ойлголт төрчихсөн. Тэгвэл энэхүү үйл явц Ардчилсан намд халдварлажээ. Н.Алтанхуягийн баздаг “Алтангадас” фракцийнхан Лу.Гантөмөрийн атгадаг “Нэг ардчилал”-ынхантай нэгдэж, Ардчилсан намд Увс хэмээх фракци шинээр мэндлэх нь энэ. Ардчилсан намын даргын сунгаад увс фракциас Лу.Гантөмөр өрсөлдөх нь тодорхой боллоо.
Лу.Гантөмөрийн хувьд БСШУ-ны сайдаар ажиллаж байхдаа боловсролын салбарыг самарч, дампуурлын ирмэгт аваачсан гэдэг шүүмжлэлийг намынхнаасаа байнга хүртдэг. Фракцийнхаа гишүүн Х.Тэмүүжинд нэр дэвших тойрог гаргаж өгөхийн төлөө Сүхбаатар дүүргийг Багануур дүүрэгтэй нэгтгэн мандатын тоог нь нэмж, Сүхбаатар дүүргийнхний сонголтыг уландаа гишгэж, намаа ялагдахад онцгой хувьд нэмэр оруулсан Лу.Гантөмөрийг намынхан нь бүү хэл “Алтангадас”-ынхан ч намын даргад дэмжих эсэх нь тодорхойгүй байхад нэр дэвшүүлэхээр шийдвэрлэдэг нь “Увс” фракцийнхан нэлээд хор найруулах бололтой.
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 1991 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Хоногийн хугацаанд эрхээ хасуулсан үедээ дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг 7 бүртгэгджээ
25 настай эмэгтэй Драгон төвийн 3 давхраас унаж, нас баржээ
Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 405 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянажээ
“Тусгай замын автобус BRT” төслийн зөвлөх үйлчилгээний 2 багц тендерийн үнэлгээний ажил үргэлжилж байна
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарүг хүлээн авч уулзлаа