"Ард түмнээ хайрлая" намын дарга асан Л.Гүндалай өнөөдөр АН-д элсэх болсоноо хэвлэлийн хурал хийж их л сүртэй зарласан. Тэрээр "Би Ардчилсан намыг хэцүү цагт нь хамт явсан хүн. Одоо энэ намыг дахин дагахаар боллоо. АН бол миний "анхны хайр", анхны сонголт учраас "Ард түмнээ хайрлая" намын даргаас бууж байна. Сая АН-д элсэх хүсэлтээ өгсөн" хэмээн мэдэгдсэн юм.
Түүнийг АН-д элсэх хүсэлтээ өгөхөд тус намын генсек Л.Эрхэмбаяр жич хариу өгнө хэмээсэн. Харин үдээс хойно АН-ынхан Л.Гүндалайн хүсэлтийг хэлэлцээд гишүүнчлэлийг нь сэргээх боломжгүй гэсэн хариу өгчээ. Ардчилсан намын гишүүн болж, улмаар намын дарга, Ерөнхийлөгчид нэр дэвших хүсэлтэй байсан экс гишүүн Л.Гүндалай ийнхүү "хад мөргөлөө".

Монгол, Японы Засгийн газрууд Нөмрөгийн түймрийн дараах хүнд цаг үеийг хамтдаа даван туулахаар тогтов
Өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтад хоёроос дээш хичээл сонгож бүртгүүлнэ
ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ХАРААТ БУС, ХӨНДЛӨНГИЙН АУДИТЫН АЖИЛ ДУУСАЖ, ТАЛУУД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БАТАЛГААЖУУЛЛАА
Шатахуун түгээх станцуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт үргэлжилж байна
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо