Ардчилсан хувьсгал ялсны 27 ойд зориулсан хүчит бөхийн барилдаан энэ цаг дор Монгол бөхийн өргөөнд болж байна. Заал танхимын бүхий л барилдааныг алгасалгүй үздэг бөхийн хорхойтнуудын хүлээлтэд Ардчилсан хувьсгалын ойн барилдаан хүрч чадсангүй. Учир нь эл барилдаанд Улсын аварга, арслан, гарьд, заануудаас хэн нь ч зодоглосонгүй. Бөхийн барилдааны зүүн жигүүрийг Монгол Улсын харцага Ш.Уламбаяр, баруун жигүүрийг Улсын харцага А.Цацабшир магнайлан барилдаж байна. “Ардчилсан нам төр барьж байхад аварга, арслангууд бүгд шахуу зодоглодог байлаа. Манай бөхчүүд ч аргагүй нам фракцийн хараат юм даа...” гэх шүүмжлэлийг 40 мянга гаруй гишүүнтэй “Монгол бөх” фэйсбүүк грүпт аль хэдийнэ өрнүүлээд амжжээ.
Eagle.MN
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 1991 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Хоногийн хугацаанд эрхээ хасуулсан үедээ дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг 7 бүртгэгджээ
25 настай эмэгтэй Драгон төвийн 3 давхраас унаж, нас баржээ
Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 405 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянажээ
“Тусгай замын автобус BRT” төслийн зөвлөх үйлчилгээний 2 багц тендерийн үнэлгээний ажил үргэлжилж байна
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарүг хүлээн авч уулзлаа