УИХ-ын чуулган дээр /2016.12.08/ “оффшор”-ын асуудлаар гишүүд санал зөрөлдөв. Хууль зүй дотоод хэргийн сайд, Хууль зүйн байнгын хорооны дарга нар нь “оффшор”-той холбоотой хуулийн төслийг дэмжиж байгаа юм. Харин УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Т.Аюурсайхан нар дутуу дулимаг хуулийн төсөл гэж шүүмжлээд, дахин боловсруулах санал гаргасан билээ.
УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан бол анх энэ хуулийн төслийг хэлэлцэж эхлэх үеэс л эсэргүүцсэн. Тэрбээр “Төрийн болон улс төрийн албан тушаалтны ар гэрийнхэн оффшор данс эзэмших эрхгүй” гэж үзэж байгаа юм. Ингээд ч зогсохгүй өнөөдрийн чуулган дээр “С.Баярцогтын оффшор данс илэрч УИХ-ын дэд даргын суудлаа өгч байсан. Тиймээс оффшор данстай Сү.Батболдод хариуцлага тооцох хэрэгтэй. Түүнд албан тушаалын хариуцлага тооцож, Тусгай хяналтын дэд хорооны даргаас буулгах нь зүйтэй” гэв. Түүний хариуд Хууль зүй дотоод хэргийн сайд С.Бямбацогт “Олгой хагаравч тогоон дотроо гэж үг байдаг. Микрофоноо буруу ашиглаж нэг нэгрүүгээ дайрах хэрэггүй” гээд ахын сургаал айлдаж, багахан “банга” хүртээв.
NEWS.MN
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 1991 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Хоногийн хугацаанд эрхээ хасуулсан үедээ дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг 7 бүртгэгджээ
25 настай эмэгтэй Драгон төвийн 3 давхраас унаж, нас баржээ
Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 405 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянажээ
“Тусгай замын автобус BRT” төслийн зөвлөх үйлчилгээний 2 багц тендерийн үнэлгээний ажил үргэлжилж байна
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарүг хүлээн авч уулзлаа