Энэ оны хамгийн сүүлчийн, хамгийн том шоу болох FLASH хамтлагийн “Гэрэл түгээе” тоглолт болох хугацаа болоход ердөө хоёрхон хоногийн хугацаа үлджээ. Энэ сарын 9-нд CROCUS EVENT HALL-д болох тэдний арван жилийн ойн тоглолтын тов гарсан даруйд билетний борлуулалт асар хурдтай явагдан, дахин нэмэлт билет худалдаанд гарсан мэдээллийг бид өмнө нь хүргэж байсан. Тэдний хувьд Нийгмийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа биелүүлж, тоглолтын орлогоороо сурах, хөгжих хүсэл эрмэлзэлтэй боловч санхүүгийн нөхцөл боломж, бололцоо нь бүрдэхгүй байгаа нэг хүний амьдралд гэрэл нэмж БНСАУ-н YEOJU их сургуульд нэг жил хэлний чиглэлээр суралцах боломжыг олгож байгаа тун ч таатай мэдээлэл бидэнд ирлээ.
Тодруулвал тоглолт дууссаны дараа iLAB фэйсбүүк хуудсаар дамжуулан олонхийн санал хүсэлтийн дагуу сонгон шалгаруулж энэхүү азтанаа тодруулах ажээ. Мөн тоглолтыг хөдөө орон нутгаас үзэх хүсэлт маш их ирж байгаа бөгөөд тоглолтын зохион байгуулагч нар аймаг бүрийн шилдэг нийт 100 үзэгчийг өөрсдийн зардлаар Улаанбаатар хотод авчран үнэ төлбөргүй үзэх боломжийг олгож байгаа юм байна. Билетийг Төгс Зууч 1900-1953 лавлах үнэ төлбөргүй хүргэж байгаа болно.
Монгол, Японы Засгийн газрууд Нөмрөгийн түймрийн дараах хүнд цаг үеийг хамтдаа даван туулахаар тогтов
Өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтад хоёроос дээш хичээл сонгож бүртгүүлнэ
ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ХАРААТ БУС, ХӨНДЛӨНГИЙН АУДИТЫН АЖИЛ ДУУСАЖ, ТАЛУУД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БАТАЛГААЖУУЛЛАА
Шатахуун түгээх станцуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт үргэлжилж байна
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо