"Нийслэлийн удирдлагууд төсөв батлагдсаны баяр хийсэн" тухай мэдээлэл өнөөдөр сошиал орчинд хүчтэй яригдаад байна. Энэ талаар хүмүүс фэйсбүүк хуудсандаа "Төсөв батлагдсаны баяр гэнээ", "Манай Су ах ч хаширдаггүй хар толгой шүү. Жаргалтай Улаанбаатарынх нь юу нь дуусаагүй байхад нийслэлийн төсөв батлагдлаа гээд дахиад нэг парти гэнэ үү. Улс ч мөнгөтэй л байгаа юм байна даа" гэх мэтчилэнгээр статус нийтэлж, баярын урилгын зургийг бас хамт хавсаргасан байх аж. Тэгвэл энэ мэдээлэл хэр бодитой эсэх талаар Нийслэлийн Хэвлэл мэдээллийн албаны дарга Э.Дагиймаагаас тодруулахад,"Тийм юм байхгүй. Энэ мэдээлэл худал" гэсэн тайлбарыг өглөө. Иймээс цахим сүлжээгээр тархаад байгаа баярын урилга гээч хуурамч болох нь тодорхой боллоо.

Эх сурвалж: Criminal.mn
Торгууль төлүүлэх нэрээр залилан хийх оролдлого гарчээ
“Алтан цом 2026–2027” шинэ улирлын барилдаан 11 дүгээр сард эхэлнэ
Зарим нутгаар хур тунадастай, сэрүүхэн байна
Туулын хурдны замтай холбоотой шүүх хурлыг 14 хоногоор хойшлуулжээ
Энэ 7 хоногт 896 мянган тонн нүүрс арилжаалжээ
Өнөөдөр тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоно
Олимпын мөнгөн медальт Б.Баасанхүү Олимпын эрхийн оноо олгох Их дуулга тэмцээнээс хүрэл медаль хүртлээ