ХӨЛӨНБУЙР АЙМАГТ ЗЭРЛЭГЭЭР ОЛОН АДУУ ХӨНӨӨСӨН ХЯТАД ЭРД ЭРҮҮ ҮҮСГЭН ШАЛГАХААР БОЛЖЭЭ


ӨМӨЗО-ны Хөлөн буйр аймагт хэсэг хятад иргэн Хөлөнбуйр аймгийн иргэн Насанжаргал хэмээх Өвөрмонгол уяачийн адууг бэлчээр рүү орж ирлээ хэмээн машинаар элдэн хөөж байгаад цөөнгүй хэдийг нь дайрсан хэрэг өчигдөр гарсан талаар бид мэдээлсэн билээ.Уг хэргийн дагуу адууны эзэн Насанжаргал Хөлөнбуйр аймгийн цагдаагийн газарт өргөдөл гомдлоо гаргасаны дагуу уг хэргийг зохион байгуулж үйлдсэн хэргийн гол эзэн гэгдээд байгаа Баяннамурт эрүүгийн хэрэг үүсгэн шалгахаар болсон бөгөөд дөнгөж сая адууны эзэн Насанжаргал болон цагдаагийн бүрэлдэхүүн хэргийн газар руу хөдөлжээ.Баяннамурийнх өмнөд хятадын тариалангийн газруудаар тэнэж явсаар Хөлөнбуйр аймагт ирж суурьшсан талаар нутгийн иргэд мэдээлж байна.