Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэрт байрлах Бичигт боомтоор Хятад руу тээвэрлэх гэж байсан олон тооны адуунууд ачааны машины тэвшин дээр 20-оод хоног ус ч уухгүй байсаар байгаад эхнээсээ үхэж байгаа тухай таагүй мэдээллийг танд хүргэж байна.
Өнгөрсөн сарын дундуур л хилээр гарах гэж очсон боловч “Монгол адууг хилээр амьд гаргахгүй” гэсэн МУ-н шадар сайд У.Хүрэлсүхийн үг ийн биелэлээ олж байгаа бололтой. Бичигтийн боомт дээр ажлаа хийж байгаа хүн тун ховор бөгөөд зочид буудал, цэцэрлэг болгон тохижуулсан хэдэн намхан байшингийнх нь хажууд Монгол адуу минь энэ өвлийн хүйтэнд амь тавьж, хилээр гарсан хойно нь ч Хятадууд машинаараа дайран хядаж байгаа зүрх шимширмээр бичлэгийг та бүхэндээ хүргэж байна.
Бичигтын захиргааны байр эзгүйрч, ажилдаа ирдэг хүнгүй болсны улмаас төрийн өмчит байгууллага болон цэцэрлэгийг “ЗОЧИД БУУДАЛ” болгон ажиллуулж байгаа талаар дүрс бичлэг фэйсбүүк хуудаснаа цацагдлаа. Тус буудал нэг хүн, бүтэн өдрийн турш 24 мянган төгрөгөөр хонодог гэнэ. Нутгийн иргэний ярьж байгаагаар захиргааны байгууллага дотор олон хүмүүс архидан согтуурч, зодоон нүдээн хийдэг болсон гэнэ. Өөрөөр хэлбэл хуулийг хэрэгжүүлж хяналт тавих бус "архидан согтуурдаг" байгууллага болсон аж.
PAPARATSI.MN
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 1991 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Хоногийн хугацаанд эрхээ хасуулсан үедээ дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг 7 бүртгэгджээ
25 настай эмэгтэй Драгон төвийн 3 давхраас унаж, нас баржээ
Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 405 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянажээ
“Тусгай замын автобус BRT” төслийн зөвлөх үйлчилгээний 2 багц тендерийн үнэлгээний ажил үргэлжилж байна
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарүг хүлээн авч уулзлаа