“AQUA” фитнессийн усны гүнжийн “арай л биш” төрх


“AQUA” фитнесс төвийн захирал Уянга гэх эмэгтэйг Ука хэмээн авгайлан дууддаг юм билээ. Аядуухан гэгч нь ярьдаг, аальгүйтээд байгаа ч юм уу гэмээр төрхтэй түүнийг олны танил хүүхнүүдийн бие галбирыг хариуцдаг гэдгээр нь хүрээллийнхэн нь мэдэх биз ээ. Арав гаруй жил энэ ажлаараа дагнасан Ука өөрийнхөө халуухан биеийг ч өлхөн сурталчилаад амждаг нэгэн.

 

Чингис зочид буудлын B1 давхарт фитнесс, бассейнаа нээгээд үйл ажиллагаагаа өргөжүүлж байгаа энэ бүсгүйг салсан, нийлсэн амрагуудаасаа овоо мөнгө цохисны эцэст ийнхүү хаа ч газардахааргүй өөрийн гэсэн овоо хэдэн юм цуглуулж байгаа гэж эргэн тойрных нь хүмүүс жиг жуг хийлцдэг гэсэн шүү. Цахим хуудсаараа өөрийгөө өөгүй цэвэрхэн барби мэт рекламдаж, энд тэндэхийн телевизийн нэвтрүүлэгт орохдоо ам хамраа даран байж нялхардаг түүний хэсэг хугацааны өмнөх зургаас нь уншигч тантай хуваалцах гэж байна аа. Хүн л юм чинь архи, дарсны төрлийн зүйл хэрэглэдэг л байх. Гэхдээ, өнөөх өөрийнх нь яриад байдаг зөв дэглэм, хооллолт нтр бол рекламны пауз бололтой дог оо. Ер нь хальт харвал сонин сэтгүүл, дэлгэцээр гараад байдаг сайхан бүсгүй арай л өөр харагдаад байна даа. Эсвэл усны гүнж хуурай газар дээр гараад ирэхээрээ арай л биш харагдаад байна уу гэдгийг уншигч та шүүн тунгаах биз ээ. 

 

PAPARATSI.MN