Эх сурвалж: www.zone.mn
“MR world 2013” наадамд Төрийн соёрхолт Б.Шаравын “Аав л ээж хоёр минь” дууг дуулж авьяаслаг мистерээр тодорч байсан загвар өмсөгч Э.Энхболд гэргий дизайнер Д.Отгонжаргал нар хоёр хүүхэдтэй. Амьдрал зохиосон үеэс нь эхлэн олны элдэв үг сөрөг дайралтуудыг даваад гарсан хосууд өдгөө загварын ертөнц төдийгүй нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн сайхан гэр бүлийн нэг болсон билээ. Загвар өмсөхөөс гадна дуулах сонирхлоо даган хамтлаг байгуулж байсан Э.Энхболд эхнэртэйгээ нэгэн зүгт зэрэг харсан мөрөөдөл нь биелж байгаа талаар цахим хуудсандаа бичжээ. Өөрсдийн нэрийн брэндтэй болох хүсэл нь өдгөө “O Couture” загварын салон билээ.Загварын салбарт хөгжил дэвшил авчрах шинэлэг ажлууд хийхээр төлөвлөж загварын шоуг хийж чадсан тухайгаа дурдаад хамтран зүтгэсэн хүмүүст талархлаа илэрхийлсэн юм.
Түүний гэргий дизайнер Д.Отгонжаргал элдэв хэл амнаас ангид даруухан байдлыг эрхэмлэдэг бөгөөд шинэ жилийн коллекцио гаргажээ. Ур ухаан бүхнээ шингээн бүгдийг гар аргаар урладаг “ О COUTURE” загварын салоны даашинзууд маш гоёмсог дэгжин хийгээд дахин давтагдашгүй гэдгээрээ онцлог. Сонирхуулахад орчин үеийн трендийг тусгасан түүний шинэ жилийн даашинз топ болон юбка гэсэн хоёр хэсгээс бүрдэх бөгөөд энэ нь шинэ жилийн баяраар ганц удаа өмсөөд өлгүүрт үлдэх биш, албан ажил, чөлөөт үедээ ч өмсч болохуйц олон өмсгөлт гэдгээрээ эдийн засагт тун хэмнэлттэй гэдгийг дизайнер бүсгүй онцлон хэлсэн юм.
Эх сурвалж: www.zone.mn
Монгол, Японы Засгийн газрууд Нөмрөгийн түймрийн дараах хүнд цаг үеийг хамтдаа даван туулахаар тогтов
Өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтад хоёроос дээш хичээл сонгож бүртгүүлнэ
ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ХАРААТ БУС, ХӨНДЛӨНГИЙН АУДИТЫН АЖИЛ ДУУСАЖ, ТАЛУУД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БАТАЛГААЖУУЛЛАА
Шатахуун түгээх станцуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт үргэлжилж байна
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо