Бүгд найрамдах намын дарга Б.Жаргалсайхан Улс төрийн тойм сонинд ярилцлага өгөх үеэрээ дээрх үгийг хэлжээ.
Тэрбээр, “Долларын ханш өслөө гээд сандрах юм. Уг нь сандраад байх шалтгаан байхгүй. Харин ч манайд ашигтай. Доллараар бараа бүтээгдэхүүн авахаа л больчих хэрэгтэй. Тэгээд л болоо. Долларын ханш өссөнөөр байрны үнэ буурна. Хятадууд авахаа больчихоор аяндаа бараа бүтээгдэхүүнийхээ үгийг бууруулна. Монголчууд нэг талаараа хожино. Жирийн ард түмэнд доллар битгий хэл төгрөг ч байхгүй байгаа.” гэв.
Мөн тэрбээр хоёр хөрш Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн атал манай улсыг далайд гарцгүйг нь ашиглан, экспортын бүтээгдэхүүнд өндөр татвар тавьдаг асуудлыг шүүмжлэв. Түүнээх Орос, Хятадаас авч буй бараа, бүтээгдэхүүний татварыг ч нэмэх ёстой аж. Тэгж байж долларын ханшийн өсөлтийг бид хямралгүй давж, өөрсдөө чанартай үйлдвэрлэл явуулах боломж бүрдэнэ гэв.
Монгол, Японы Засгийн газрууд Нөмрөгийн түймрийн дараах хүнд цаг үеийг хамтдаа даван туулахаар тогтов
Өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтад хоёроос дээш хичээл сонгож бүртгүүлнэ
ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ХАРААТ БУС, ХӨНДЛӨНГИЙН АУДИТЫН АЖИЛ ДУУСАЖ, ТАЛУУД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БАТАЛГААЖУУЛЛАА
Шатахуун түгээх станцуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт үргэлжилж байна
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо