АНУ-ын 45 дахь ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп Цай Инг-венийг “Тайванийн ерөнхийлөгч” хэмээснийг Бээжин буруушааж байна. Дональд Трамп баасан гаригт (2016.XII.2) Тайванийн ерөнхийлөгчтэй 10 минут утсаар ярилцсан хэмээн Твиттертээ жиргэснээс асуудал үүсчээ. Тэрбээр “Тайванийн ерөнхийлөгч над руу залгаж баяр хүргэлээ” хэмээн жиргэсэн аж.
Хятадын гадаад хэргийн яамнаас хоёр улсын улс төрийн харилцааны үндэс нь “нэг Хятад” бодлогыг хүлээн зөвшөөрсөн явдал хэмээгээд Тайваньтай харилцахдаа болгоомжтой байхыг анхааруулжээ.
Өмнө нь 1979 онд АНУ-ын экс ерөнхийлөгч Жимми Картер Тайванийг Хятадын нэг хэсэг хэмээн хүлээн зөвшөөрснөөс хойш хоёр талын тэргүүнүүдийн хооронд утсаар ярилцсан түүх байхгүй аж.
Дональд Трамп өнгөрсөн арваннэгдүгээр сард ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсанд Хятадын дарга Си Жинпин утсаар баяр хүргэсэн юм. Тухайн үед тэрбээр Хятадыг аугаа улс хэмээн өргөмжилж байжээ.
Эх сурвалж: Reuters
Монгол, Японы Засгийн газрууд Нөмрөгийн түймрийн дараах хүнд цаг үеийг хамтдаа даван туулахаар тогтов
Өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтад хоёроос дээш хичээл сонгож бүртгүүлнэ
ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ХАРААТ БУС, ХӨНДЛӨНГИЙН АУДИТЫН АЖИЛ ДУУСАЖ, ТАЛУУД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БАТАЛГААЖУУЛЛАА
Шатахуун түгээх станцуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт үргэлжилж байна
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо