Өнөөдөр ОХУ-ын Элчин сайдын яамны өмнө талбайд “Хар сарнай” хамтлагийн дуучин С.Амармандахын ар гэрийнхэн болон түүний урлагт хамтран зүтгэгчид жагсаал хийхээр болжээ.
Учир нь энэхүү хэрэг шалгах явц удаан, шүүх эмнэлгийн дүгнэлт өдийг хүртэл гараагүй, хэрэг хариуцсан байцаагч хоёр ч удаа солиогдсон зэрэг олон ойлгомжгүй зүйл байгаа талаар хэлж байлаа. Мөн хэрэг үйлдсэн этгээдийг гаргаж ирж хэргийг нь хүлээлгэх талаар шаардах юм байна.
Түүнчлэн хэрэг гардаг өдөр цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй, хэргийг нуун дарагдуулсан хэмээх шалтгаанаар хотын дарга С.Батболд болон тус баарны эзэн байж болзошгүй Ц.Сундуй нарыг Эрүүгийн хэрэг үүсгэн шалгах талаар мэдэгдэл хүргүүлэх аж. Эх сурвалжийн хэлж буйгаар тухайн өдөр зодуулсан Амрааг “Хүн харагдуулахгүй нуу” гэж үүрэгдэн тус баарны харанхуй өрөөнд оруулсан байна. Тус харанхуй өрөөнөөс Амраа өөрөө гарч явсан талаар гэрчүүд хэлж байгаа юм.
Medee.MN
Торгууль төлүүлэх нэрээр залилан хийх оролдлого гарчээ
“Алтан цом 2026–2027” шинэ улирлын барилдаан 11 дүгээр сард эхэлнэ
Зарим нутгаар хур тунадастай, сэрүүхэн байна
Туулын хурдны замтай холбоотой шүүх хурлыг 14 хоногоор хойшлуулжээ
Энэ 7 хоногт 896 мянган тонн нүүрс арилжаалжээ
Өнөөдөр тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоно
Олимпын мөнгөн медальт Б.Баасанхүү Олимпын эрхийн оноо олгох Их дуулга тэмцээнээс хүрэл медаль хүртлээ