Зодуулсан С.Амараагийн асуудал хоёр улсын хоорондын харилцаанд сэв суулгасан уу


“Хар сарнай” хамтлагийн ахлах дуучин ОХУ-ын дипломтад зодуулж, ухаангүй бие нь муу байгаа гэх асуудал нийгэмд шуугиан тариад байна.

 

Өчигдөр түүний аав С.Сүхбаатар болон урлагийн хамтран зүтгэгчид нь хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ. Дуучин С.Амарааг өөрийнхөө амнаас болсон гэх яриа ч гадуур гараад байгаа юм. Учир нь тэрбээр нэгэн арга хэмжээнд очиж ая дуугаа өргөх үеэрээ согтууруулах ундааны зүйл хэрэглэж танхайрч улмаар ОХУ-ын дипломатыг “Сайнуу Гитлер” гэж мэндэлсний улмаас уг зодоон үүссэн бололтой. Улмаар үхтэлээ зодуулсан С.Амараагийн хувьд биеийн байдал нь тааруу, ухаан санаа нь орон гаран байгаа гэнэ. Нөгөө талаар энэ зодооны асуудал хоёр улсын хоорондох харилцаанд том хар толбо үүсгэлээ ч гэх юм.

 

Харин өчигдөр мэдээлэл хийсэн ар гэрийнхэн, хамтран зүтгэгчид нь бүгд тайлбар хийсэн юм.

 

Амраагийн аав “алдарт” бүжиг дэглээч С.Сүхбаатар "Надад маш хүнд байна. Та нар намайг таньж байна уу. Намайг Сэвжидийн Сүхбаатар гэдэг. Би энэ арваад хоногийн хугацаанд өөрийнхөө хүү,  Монгол Улсын иргэн Амармандахыг таниагүй. Би энэ 10 хоногийн хугацаанд өөрийнхөө хүүхдийн царай зүсийг таниагүй. Харин эмч нарын гавьяагаар одооноос хүүтэйгээ танилцаж байгаа. Балбаж нүдэж хүүг минь зодсон. Надад хэлэхэд хэцүү байна. Монгол, Оросын дипломат харилцааг эвдэж, аливаа улс орнуудыг эвтэй байлгахын тулд дипломат ёс гэж байдаг. Тэгтэл тэр хүн ийм зүйл хийлээ. 


Өнөөдөр Монголын үнэмлэх дээрээ Монгол Улсын иргэн гэж бичүүлсэн. Энэ хүн өнөөдөр хохирогч.  Дипломат ёсыг би мэднэ. Тэр танхай этгээд өөрийнхөө хувийн үзлээр хүүг минь хохироосон.  Хүү маань оёдлоо авахуулж байгаа. Харин цаанаа тархиндаа нөж хурчихсан. Гэтэл Монголчууд энэ тархиараа бид дэлхийд гайхуулж байгаа. Нэгэн Монгол Улсын иргэн ингээд хохирчихлоо. Надад хэлэх үг олдохгүй байна.Хосгүй авьяастанг Монголын газар шороон дээр гишгэх газаргүй болгочих вий л гэж хэлмээр байна" гэлээ.

 

Тэгвэл уг хэрэг дээр ажиллаж буй өмгөөлөгч Г.Батбаяр, "Мөрдөн шалгалтын явцад шүүх хурлын дүгнэлт маш удаашралтай байна. Хэрэгт холбогдсон этгээдийг дуудан байцаагаагүй зэрэг ойлгомжгүй зүйл их байна. Миний үйлчлүүлэгч өнөөдөр эрүүл мэндийн хувьд маш хүнд байгаа. Тухайн үед тэрбээр хүмүүсийн хэлж байгаагаар "Хай Гитлер" гэж хэлээгүй. Мөн түүнээс мөнгө төгрөг нэхсэн зүйл огт яриагүй. Мөн олон нийтийн сүлжээгээр хүмүүс босцгооё, тэмцэе зэрэг зүйлийг иргэд маань санаачлахгүй байхыг хүсч байна.  Баарны камернаас бид бичлэгийг авсан. Үүнийг бид харуулна. Түүнчлэн хуулийн дагуу бид гэмт хэрэгт холбогдогчийн нэрийг зарлах боломжгүй байна" хэмээн тус тус ярьжээ.

 

Харин Амарааг зодож бэртээсэн С.А гэгч нь ОХУ-руугаа өнөөдрийн нислэгээр зугтаах гэж байна гэсэн мэдээлэл цацагдаж эхлэв. Ямартаа ч энэ асуудалд цагдаагийн байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.