"Аз жаргалтай Улаанбаатар" цэнгүүн нэгэн уран бүтээлчээ гадаадын иргэнд хэвтэрт ортол нь зодуулсан байдалтагйаар болж өнгөрлөө. "Хар сарнай" хамтлагийн дуучин С.Амармандах уг цэнгүүнд ая дуугаа өргөснийхөө дараагаар ОХУ-н Дипломат ажилчинд хэвтэрт ортлоо зодуулсан мэдээлэл олон нийтийн анхаарлын төвд байсаар байна. Энэ сарын 22-ний өдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах HOME PLAZA худалдааны төвийн ONE EVENT HALL-д болсон энэхүү баяр ёслолын үйл ажиллагааг НЗДТГ-аас зохион байгуулсан гэх мэдээлэлд эрхэм хотын дарга С.Батболд “НЗДТГ-аас цэнгүүнийг зохион байгуулаагүй ээ, төрийн бус байгууллагаас л зохион байгуулж биднийг урьсан учраас л очсон. Нийслэлд тиймэрхүү өндөр өртөгтэй цэнгүүн хийх төсөв мөнгө байхгүй” гэх мэдээллийг өгчээ.
БНХАУ болон ОХУ-н Элчин сайдын яамны Дипломат төлөөлөгчид уригдсан байсан болхоор “Хар сарнай”-н дуучин Амараа тэдний нэгнийх нь гарт өртсөн нь одоогийн байдлаар дуучин залуугийн нүүрний хэсэг нь танигдахааргүй болж, юм ярьж чадахааргүй сэхээнд байгаа тухай өнөөдөр Хэвлэлийн бага хурлын үеэр аав нь болох Сэвжидийн Сүхбаатар мэдэгдсээн. “Аз жаргалтай Улаанбаатар” нэрийн дор зохиогдсон цэнгүүн Нийслэлийн удирдлагууд болон, ёстой л аз жаргалтай байгаа олны танил хүмүүсийг нэгэн лонхон дотор нэгтэгснээс бус замынхаа цас, хотынхоо утаа, ажилгүйдлийн түвшин, өрөнд баригдсан Засгийн газрын нүүрийг талхалж өнгөрөөгүй л болов уу. Өөрсдийнхөө зохиосон баярын арга хэмжээн дээр харийн иргэнд урлагийн нэгэн үеийн төлөөлөл болсон сайхан хүүгээ сэхээнд ортол нь зодуулсан хүмүүс аштайхан баярлаж чадсан болов уу даа. Тэгээд ч цаана чинь Зандаахүүгийн Энхболдоос эхлүүлээд зарим улс төрийн түшээд энэ арга хэмжээний талаар ёжлоод, ёгтлоод эхэхлчихсэн байна шүү.
PAPARATSI.MN
Монгол, Японы Засгийн газрууд Нөмрөгийн түймрийн дараах хүнд цаг үеийг хамтдаа даван туулахаар тогтов
Өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтад хоёроос дээш хичээл сонгож бүртгүүлнэ
ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ХАРААТ БУС, ХӨНДЛӨНГИЙН АУДИТЫН АЖИЛ ДУУСАЖ, ТАЛУУД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БАТАЛГААЖУУЛЛАА
Шатахуун түгээх станцуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт үргэлжилж байна
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо