УИХ-ын чуулганаар Гадаад бодлогын байнгын хорооны Төрийн болон албаны тухай хуулийн төслийг буцаан татах асуудлыг хэлэлцсэн бөгөөд энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Зарчмын зөрүүтэй санал гээд байх юм. Ямар сонин юм ярьдаг юм бэ. Аливаа асуудлыг өргөн бариад, түүн дээр нь гишүүд өөр саналтай байхыг зарчмын зөрүүтэй санал гэдэг юм. Огт өргөн бариагүй хууль дээр л зарчмын зөрүүтэй санал гэж яриад байх юм. Ядаж энийгээ ойлгол доо. Хүний толгой юм бодох гэж л байдаг юм. Зөвхөн малгай өмсөх гэж байдаггүй. Их хурлын дарга аа, та битгий хууль зөрчөөч. Хуулийнхаа дагуу их хурлаа удирдаад яв л даа. Хууль зөрчихөд цаг хугацааны хүчин чадал, хэрэгцээ гэж байдаггүй. Зөрчсөн л бол зөрчсөн. Ш.Раднаасэд дарга хуулийн зарчмын тал дээр зөрүүтэй гэж хэлээд байна шүү дээ. Ийм үед хууль зүйн хорооныхоо үгийг сонсох хэрэгтэй” гэлээ. Харин гишүүдийн олонхын саналаар Гадаад бодлогын байнгын хорооны асуудлыг УИХ-аар хэлэлцэх асуудлаас хасчээ.
PAPARATSI.MN
Торгууль төлүүлэх нэрээр залилан хийх оролдлого гарчээ
“Алтан цом 2026–2027” шинэ улирлын барилдаан 11 дүгээр сард эхэлнэ
Зарим нутгаар хур тунадастай, сэрүүхэн байна
Туулын хурдны замтай холбоотой шүүх хурлыг 14 хоногоор хойшлуулжээ
Энэ 7 хоногт 896 мянган тонн нүүрс арилжаалжээ
Өнөөдөр тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоно
Олимпын мөнгөн медальт Б.Баасанхүү Олимпын эрхийн оноо олгох Их дуулга тэмцээнээс хүрэл медаль хүртлээ