Жил бүрийн хамгийн нүсэр, гайхалтай тэмдэглэлт баяр болох шинэ жилийн баяр хаяанд ирлээ. Хайртай дотны хүмүүс, хамт олноороо, дотны хэн бүхэнтэйгээ хамтдаа байх газраа сонгосон уу? Хэрвээ хараахан сонгож амжаагүй байгаа бол “Гэгээнтэн” энтертайнмент төвийн хоёрдугаар давхарт байрлах “Гэгээ” караоке, лоунжийг санал болгохдоо үнэхээр таатай байна.
Тэд баярын өдөр дөхсөнтэй холбогдуулан зөвхөн шинэ жилд зориулан тусгайлан багцын меню гаргаж, хамгийн амт чанар сайтай хоолны цэсийг санал болгож байгаа бөгөөд өрөө бүр нь өөрийн гэсэн өвөрмөц интерьертэй, тохижилтын хувьд үнэхээр тухтай, загварлаг, үнийн хувьд сонголт хийхэд ч боломжийн шүү. Баярын өдрөө тэмдэглэнгээ лоунжид нь тухлан сууж, караокед хүссэнээрээ дуулах боломж энд байна аа. “Гэгээ”-гийн үүдээр ороход л гацуур модоор гангарсан гайхмаар сайхан орчин угтан авч байгаа нь таныг ч бас догдлуулна гэдэгт итгэлтэй байна. Мөн 25 хүртэлх хүний захиалга хүлээн авах боломжтой бөгөөд байгууллага, хамт олон, хайртай хүмүүс, найз нөхдөөрөө зориод ирээрэй, зочлон саатаарай. Таны баяр дээр баяр нэмэхээр хүлээж байгаа “Гэгээ”-ийн хамт олонд даруй захиалгаа өгөөрэй.
Хаяг: Гэгээнтэн Энтертайнмент төвийн хоёрдугаар давхарт
УТАС: 7555-0660, 8626-0660, 8656-0660
Монгол, Японы Засгийн газрууд Нөмрөгийн түймрийн дараах хүнд цаг үеийг хамтдаа даван туулахаар тогтов
Өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтад хоёроос дээш хичээл сонгож бүртгүүлнэ
ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ХАРААТ БУС, ХӨНДЛӨНГИЙН АУДИТЫН АЖИЛ ДУУСАЖ, ТАЛУУД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БАТАЛГААЖУУЛЛАА
Шатахуун түгээх станцуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт үргэлжилж байна
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо