ӨМӨЗО-ы Ардын Засгийн газраас экспорт импортын худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд мэдэгдэл гаргажээ.
“ӨМӨЗО-ы Ардын Засгийн газрын мэдэгдэл” нэртэй уг албан тоотыг орчуулан хүргэж байна.

“ӨМӨЗО-ы Ардын Засгийн газрын мэдэгдэл:
Экспорт импортын худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд мэдэгдэх нь
ӨМӨЗО-ы Хөгжил шинэтгэлийн хорооноос “Бүс нутгийн боомтын үйлчилгээний төлбөрийн нэршлийг өөрчлөх болон түүний хүрээнд хураамж авах төлбөрийн стандартыг тогтоох” тухай 1319 дугаартай мэдэгдлийг үндэслэн дараах арга хэмжээг авахаа мэдэгдэж байна.
12 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн Ганцмод боомтын үйлчилгээний хураамжийн төлбөрийн нэршил болон үйлчилгээний хураамжийн стандартад дараах өөрчлөлтүүд орсон болно.
Үүнд:
1. "Ганцмодны" үйлчилгээний хураамжийг боомтын барилга байгууламжийн арчлалтын төлбөр болгон өөрчилж байгаа бөгөөд арчлалтын үйл ажиллагааг хариуцаж, зохион байгуулах эрхийг Ганцмод-Жү Шин компанид олгож байна.
2. Боомтын арчлалтын төлбөрийн стандартыг шинээр тогтоохдоо, хилээр нэвтэрч буй бүтээгдэхүүний тонн тутамд найман юань, хилээр нэвтэрч буй машин бүрээс 10 юань, зэсийн баяжмалаас үнийн дүнгийн 2%-тай тэнцэх хураамж тус тус авна" гэжээ.
ӨМӨЗО-ы Хөгжил шинэтгэлийн хорооноос гаргасан энэхүү мэдэгдэл нь ӨМӨЗО-ы бүх боомтод хамааралтай аж.
"Ганцмодны" боомтын хувьд Оюутолгойн зэсийн баяжмал, Тавантолгойн нүүрсний экспорт хийгддэг. ӨМӨЗО-той хиллэдэг боомтууд болох Шивээхүрэн-Сэхэ, Цагаандэл уул-Өлзий, Гашуунсухайт-Ганцмод, Ханги-Мандал, Замын-Үүд-Эрээний боомт юм.
Ийн боомтын төлбөр хураамж нэмэгдсэнээр Оюутолгой, Тавантолгойгоос ашигт малтмал экспортлогч компаниудад төлбөрийн дарамт хүнд тусах нь тодорхой.
Хилийн боомтын төлбөр хураамжыг гэнэт яагаад нэмэгдүүлэх болов гэдэг нь одоогоор тодорхойгүй байна. Магадгүй Далай ламын айлчлалыг хүлээн авсантай холбогдуулан манай Улсын компаниудад барьж буй хариу үйлдэл болохыг ч үгүйсгэхгүй юм.
Эх сурвалж: Zindaa.MN
Моддоо услая-Хаврын цэнэг усалгааны аян
Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо
ЗГ: ДЦС-уудын засвар, шинэчлэлийн ажилд шаардлагатай хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гүйцэтгэлээр санхүүжүүлнэ
ЗГ: Энэ онд таван аймагт нарны станц ашиглалтад орно
ЗГ: “Монголын эдийн засгийн чуулган-2026” арга хэмжээг цуцлав
ЗГ: “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа өвлөх асуудлыг шийдлээ
ЗГ: Иргэн, ААН-ийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ