“Гоёл” наадам бол загвар өмсөгчдийг хэрхэн ахиц дэвшицтэй байгаа чансааг шалгаж, тодорхойлдог томоохон тэмцээнүүдийн нэг яах аргагүй мөн. Монголын дизайнеруудын холбооноос уламжлал болгон топуудыг тодруулсаар ирсэн. Энэ жилийн хувьд 50 гаруй дизайнер өөрийн бүтээлээ сойж “Шилдэг дизайнер”, “Шилдэг загвар”, “Шилдэг зохион бүтээх товчоо” зэрэг номинацуудад өрсөлдөж байгаа юм байна. Харин энэ жилийн топоор хэн шалгарах бол гэсэн эргэцүүлэл хэн бүхэнд төрөөд буй.
Өнгөрсөн жилийн хувьд Х.Уянга гэх үл мэдэгдэх бүсгүй гэнэт гарч ирэн топ болсон. Гэнэт гарч ирсэн шигээ ч гэнэт алга болсон түүнийг загвар сонирхдог хүмүүс тэр бүрчлэн мэдээд байдаггүй юм билээ. Мэдээж ямарваа нэгэн тэмцээн, уралдааны гол шагналын эзэн үргэлж олны хараанд байдаг, түүнчлэн ямар хүнийг тодруулж байна вэ гэдгээс тухайн тэмцээний чансаа ч бас харагдана. Энэ жилийн хувьд топ моделиор хэн тодрох нь оньсого хэвээр байна. Харин хэвлэл мэдээлэл ашиглан О.Ариунзул топ модель болж болзошгүй гэсэн ядмагхан мэдээлэл гаргаснаас харвал хэвлэлийн баатар болчихоод шүүгчдийн үр дүнд нөлөөлөх гэсэн нууцхан догдлолтой миссүүд энэ мэт их байгаа бололтой. Хийсэн бүтээсэн, гаргасан амжилтаараа үнэлэгдвэл хэний ч охинд топын шалгуур нээлттэй нь мэдээжийн хэрэг шүү дээ. Гэнэт гарч ирээд мартагддаг топуудын тоо нэгээр нэмэгдвэл харамсалтай л байх.
PAPARATSI.MN
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2108 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц шинэчлэгдлээ
Гол, нуурын эрэг дагуу амарч, зугаалахдаа хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байхыг зөвлөлөө
Баталгаат зам, гүүрээр зорчихыг зөвлөж байна
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 1991 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Хоногийн хугацаанд эрхээ хасуулсан үедээ дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг 7 бүртгэгджээ