“Боловсрол” суваг телевизээр цацагдаж байсан “Хөгжилтэй гэр бүл” олон ангит кинонд айлын хамгийн бага охины дүрд ажилласан залуу жүжигчин Ц.Эрдэнэцэцэгийн тухай “Бүтээсэн дүр болгон нь өндрөөр үнэлэгддэг жүжигчин” гэсэн даацтай гарчигтай мэдээлэл сайтуудаар цацагдаж байсан. Мэдээж гарчигнаасаа эхлүүлээд МУАЖ, МУГЖ, СТА гэх мэт дорвитой хийсэн бүтээсэн зүйлтэй жүжигчдийн тухай мэдээлэл байна даа гэх бодол уншигчдад төрсөн гэдэг юм билээ.
Дөнгөж урлагт хөл тавьж буй залуу жүжигчид энэ мэтээр өөрсдийгөө хөөрөгдүүлж, өмнөх үеийнхэнтэйгээ зэрэгцэх гээд байвал одоохондоо арай л цаг үе нь болоогүй байгаа болов уу. Ганц хоёрхон киноны аль нэгэн дүрд ажилмагцаа ийн сүр сүр үйлдэл гаргаж, карьер хөөх гэж үзэлцэх нь тийм ч зөв зүйл биш л байлтай. Ямартай ч бүтээсэн дүр болгон нь хаданд гарсан гэх залуу бүсгүй шинэхэн мэндэлсэн киног шинжих гэж яваа бололтой. Жүжигчин Шүүдэрцэцгтэй хөтлөлцөн сүрхий гэгч нь жиг жуг хийлцэж явна лээ. Хийсэн бүтээснийхээ хэмжээгээр хэдэн тонны жинтэй үг хэлэхэд хэн ч маргахгүй л баймаар сан.
PAPARATSI.MN
Халхгол сумын “Зүүн модон-овоо” гэдэг газар гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
Г.Эрхэмбаяр аваргын нэрэмжит барилдаан өнөөдөр болно
ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр нийслэлд 38 хүн, хөдөө орон нутагт 26 хүн хэвтэн эмчлүүлж байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтыг хүлээн авч уулзлаа
“Тусгаар тогтнол” шүлгийг 2235 сурагч уншлаа
“Эмээлт эко аж үйлдвэрийн парк”- ийн бүтээн байгуулалт энэ сард эхэлнэ
ШУУРХАЙ: “Н.Учралын Засгийн газар” бүрдлээ