УИХ-ын чуулганы хуралдаанаар Олон нийтийн радио, телевизийн Үндэсний Зөвлөлийн гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцлээ. Тухайлбал, Олон нийтийн радио, телевизийн Үндэсний Зөвлөлийн гишүүн А.Мөнхбатыг чөлөөлж, оронд нь Х.Чилаажавыг томилох асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэлсэн юм. Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү "Хэн мөнгөө төлнө тэр хөгжмөө сонсоно гэж үг байдаг. Арилжааны телевизүүд улс төрчдийн хараанд байдаг болохоор олон нийтийн телевизийг байгуулсан. Гэтэл МҮОНРТ нь сүүлийн 20 жил намын хармаанд орчихсон АН, МАН-ын аль нь ч үүнийг өөрчлөх гэж үзээгүй. Байнгын хорооноос шалгалт хийсэн гэж байна. Шалгалтын ажлын хэсэгт хуучин захирал байсан Оюунчимэг орж ажиллачихаад хачин юм яриад сууж байна. Тэгээд ажлын хэсгээс баахан гомдогчдын үгийг дүгнэлт гээд гаргачихсан.
Бас захирлынх нь гэм буруутай нь шүүхээр тогтоогдоогүй байхад энд яллачихсан байна ш дээ. Үндэсний зөвлөлдөх хорооны хараат бус дүгнэлт яагаад гараагүй юм. Олон нийтийн радио, телевиз олон нийтийн байж чадахгүй байна. Сая Дорнод аймагт үйл ажиллагаагаа явуулдаг "Зөв боломж" гээд Ардын намын хармааны компанид дөрвөн хүний амь эрсдэхэд Монгол телевизүүд энэ талаар мэдээлсэнгүй. Тэгэхээр Үндэсний зөвлөлийн гишүүн нь олон нийтийн төлөө дуугардаг хүн баймаар байна. Х.Чилаажав ч гэсэн өмнө нь байсан л юм байна. Тэгээд үр жимс гаргаагүй байна. МҮОНРТ ялсан намын телевиз юм уу эвсэл ард түмнийх юм уу" хэмээв.
24tsag.mn
Торгууль төлүүлэх нэрээр залилан хийх оролдлого гарчээ
“Алтан цом 2026–2027” шинэ улирлын барилдаан 11 дүгээр сард эхэлнэ
Зарим нутгаар хур тунадастай, сэрүүхэн байна
Туулын хурдны замтай холбоотой шүүх хурлыг 14 хоногоор хойшлуулжээ
Энэ 7 хоногт 896 мянган тонн нүүрс арилжаалжээ
Өнөөдөр тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоно
Олимпын мөнгөн медальт Б.Баасанхүү Олимпын эрхийн оноо олгох Их дуулга тэмцээнээс хүрэл медаль хүртлээ