Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг АТГ-аас сэжигтнээр тооцож, зарлан дуудах хуудас хүргүүлсэн. Энэ дагуу Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг АТГ-т очиж байцаалт өгсөн юм. Түүнийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөн байцаагч, ахлах комиссар Д.Золжаргал байцаасан байна. Мөрдөн байцаах ажиллагаа дөрвөн цагийн турш үргэлжилж, өчигдөр 20:00 цагийн үед Н.Алтанхуяг АТГ-аас гарч иржээ.
Тэрбээр байцаалт өгөхийнхөө өмнө “Хувь улстөрчийнхөө зүгээс ирэх оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй байгаагаа мэдэгдснээс хойш олон үйл явдал өрнөж байна.
Нөгөөтэйгүүр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нарын нөхдүүд амь тавьж байх шиг. Бид хоёр хоёулаа ардчилалын төлөө зүтгэсэн. Гэхдээ би Ц.Элбэгдоржийн үгэнд орохгүй бол шоронд явдаг тийм ардчилалын төлөө яваагүй. Түүний үгэнд ормооргүй байна. Ойр дотны хүмүүсийг маань оролдож байхаар аль эрт намайг дуудаад байцаалт авчихгүй. Одоо тэднийг маань гаргаж, намайг тэр шорондоо хий. Би шоронд орсон ч эх орныхоо төлөө, энэ бүхний эсрэг тэмцсээр байх болно" гэсэн юм.
Тэгвэл түүний төрсөн дүү Н.Наранцэцэгийг өчигдөр суллажээ. Учир нь түүний хоригдох хугацаа дууссан байна.
Монгол, Японы Засгийн газрууд Нөмрөгийн түймрийн дараах хүнд цаг үеийг хамтдаа даван туулахаар тогтов
Өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтад хоёроос дээш хичээл сонгож бүртгүүлнэ
ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ХАРААТ БУС, ХӨНДЛӨНГИЙН АУДИТЫН АЖИЛ ДУУСАЖ, ТАЛУУД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БАТАЛГААЖУУЛЛАА
Шатахуун түгээх станцуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт үргэлжилж байна
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо