Н.Алтанхуяг: Ц.Элбэгдоржийн үгэнд ороогүй хүн шоронд л ордог


Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн гэр бүлийн хүрээллийн хүмүүсийг тодорхой болон тодорхой бус ямар нэгэн шалтгаанаар баривчлан саатуулаад байгаа билээ. Тодруулвал түүний төрсөн дүү Н.Наранцэцэг, мөн эгчийнх нь хүүхдийг АТГ-аас баривчлан саатуулсан. Өнөөдрийн байдлаар 16:00 цагт АТГ-аас Н.Алтанхуягийг өөрийг нь сэжигтнээр тооцож, эрүүгийн хэрэг үүсгэн, мэдүүлэг өгөхийг шаардсан зарлан дуудах хуудсыг 16:00 цагаас өмнө буюу 2хон цагийн өмнө мэдэгджээ. АТГ ирсэн Н.Алтанхуяг дараах мэдээллийг сэтгүүлчдэд өгсөн байна. Тэрбээр:

 

Өнөөдөр надад 14:00 цагт зарлан дуудах хуудас ирсэн. Энэ дагуу байцаалт өгөхөөр ирлээ. Би хэд хоногийн өмнө телевизээр Монголын цөөхөн баячуудын нэрийг дурдсан. Түүнээс болж өөрөө дуудагдаж ирж байх шиг байна.


Ц.Элбэгдоржийн үгэнд ороогүй хүн шоронд ордог. Ийм ардчиллын төлөө би зүтгээгүй. Намайг барьж хорих хэрэгтэй байсан юм бол анх дуудаж байцаагаад хорихгүй, миний төрсөн дүү, хамаатан саднаас эхлээд хэд хэдэн эмэгтэйг барьж хорьж байгаад харамсаж байна. Давчуу хугацаанд дуудсан нь намайг ирэх боломжгүй гэж үзсэн үү барьж хорихыг санаархсан байх” гэжээ.

 

 

PAPARATSI.MN