Монгол Улсын Ерөнхий сайд асан Н.Алтанхуягт АТГ-аас зарлан дуудах хуудас ирүүлж, хорихоор болжээ. Түүнийг эрүүгийн хэрэгт сэжигтэнээр тооцон мэдүүлэг авч зарлан дуудах нэрийдлээр хорихоор болжээ.
Хэдхэн хоногийн өмнө түүний эгч, дүү нарыг сэжигтэнээр тооцон, цагдан хорьсон бол өнөөдөр ийнхүү Н.Алтанхуягт зарлан дуудах хуудас илгээсэн байна.
Эдгээр нь улс төрийн ямар нэгэн шалтгаантай байхыг үгүйсгэхгүй гэдгийг эх сурвалжууд мэдээлж байгаа бөгөөд Н.Алтанхуяг ойр дотныхоныг нь шалгаж байгаа нь Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших болсноо олон нийтэд зарласан, улс төрийн байр сууриа хатуухан илэрхийлсэнтэй холбоотой гэдгийг тэрбээр нэг бус удаа өгүүлж байсан билээ. Ямартай ч хуулийнхан зарлан дуудах хуудас ирүүлсэн нэрийдлээр түүнийг цагдан хорихыг үгүйсгэхгүй юм. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.

24tsag.mn
Торгууль төлүүлэх нэрээр залилан хийх оролдлого гарчээ
“Алтан цом 2026–2027” шинэ улирлын барилдаан 11 дүгээр сард эхэлнэ
Зарим нутгаар хур тунадастай, сэрүүхэн байна
Туулын хурдны замтай холбоотой шүүх хурлыг 14 хоногоор хойшлуулжээ
Энэ 7 хоногт 896 мянган тонн нүүрс арилжаалжээ
Өнөөдөр тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоно
Олимпын мөнгөн медальт Б.Баасанхүү Олимпын эрхийн оноо олгох Их дуулга тэмцээнээс хүрэл медаль хүртлээ