“Хар сарнай” хамтлагийн ахлагч, дуучин Амараа гадаадын иргэнд сэхээнд ортлоо зодуулсан тухай мэдээлэл хэвлэл мэдээллээр цацагдах боллоо. Үүнийг тодруулвал Хан Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Home Plaza худалдааны төвийн One Event Hall-д уг үйлд явдал болсон гэнэ. Арваннэгдүгээр сарын 23-нд 19:00 цагийн үед НЗДТГ-аас зохион байгуулсан “Жаргалтай Улаанбаатар” цэнгүүнд ая дуугаа өргөсөн Амарааг One Event Hall-аас гарч явах үед нь ОХУ-ын дипломат төлөөлөгч А.С араас нь нэхэн гүйн ирж архины шилээр толгойн тус газарт нь цохин унагасан байна.
Түүгээр ч барахгүй ухаан алдан газарт унасан түүний дээр сандайлж суугаад нүүр рүү нь маш хүчтэйгээр балбаж байхад нь One Event Hall-н хамгаалагчид ирж болиулсан тухай мэдээлэл гарчээ. Биеийн байдал нь маш хүнд байгаа дуучин Амараа ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа гэнэ. Чухам ямар учир шалтгааны улмаас ийнхүү хэрэг гарахад хүрсэн нь одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд хэрэгтэн А.С нь гадуур сул чөлөөтэй явж байгаа нь бидний хүндлэн дээдэлдэг Орос ахан дүүсийн энэ мэт эвгүй үйлдэл ард иргэдийн маань чихэнд тийм ч таатай хүрэхгүй л байх даа.
PAPARATSI.MN
Торгууль төлүүлэх нэрээр залилан хийх оролдлого гарчээ
“Алтан цом 2026–2027” шинэ улирлын барилдаан 11 дүгээр сард эхэлнэ
Зарим нутгаар хур тунадастай, сэрүүхэн байна
Туулын хурдны замтай холбоотой шүүх хурлыг 14 хоногоор хойшлуулжээ
Энэ 7 хоногт 896 мянган тонн нүүрс арилжаалжээ
Өнөөдөр тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоно
Олимпын мөнгөн медальт Б.Баасанхүү Олимпын эрхийн оноо олгох Их дуулга тэмцээнээс хүрэл медаль хүртлээ