"Нарантуул" захын босс Ш.Сайхансамбуугийн дүү гэдгээр нь хүмүүс таних Ш.Батсамбуу 2016 оны УИХ-ын сонгуулиар Завхан аймгийн 18-р тойрогт МАН-аас нэр дэвшсэн ч АН-ын З.Нарантуяад ялагдсан билээ. Тэрбээр үүнийг хүлээн зөвшөөрөөгүй тул төлөөлөгчөөрөө дамжуулан шүүхэд гомдол гаргаж, дахин сонгууль явуулахыг шаардаад байсан. Тэгвэл Ш.Батсамбуугийн гаргасан гомдлыг энэ сарын 23-ны өдөр Улсын Дээд шүүх /УДШ/-ийн захиргааны хэргийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн байна.
Нэхэмжлэгч Ш.Батсамбуугийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Мөнхболд УИХ-ын 2016 оны ээлжит сонгуулийн 18 дугаар тойрогт нэр дэвшиж, сонгогчдоос хамгийн олон санал авч УИХ-ын гишүүний түр үнэмлэх авсан АН-аас нэр дэвшигч З.Нарантуяад олгосон УИХ-ын гишүүний түр үнэмлэх буюу тус үнэмлэхийг олгох тухай СЕХ-ны тогтоолыг хүчингүй болгуулах, УИХ-ын сонгуулийн 18 дугаар тойргийн 45, 46, 47, 48 дугаар хэсэг, мөн тойргийн 1, 2, 3, 12, 14, 51 дүгээр хэсгийн санал хураалтыг тус тус хүчингүйд тооцож, эдгээр хэсгүүдэд санал хураалтыг дахин явуулахыг СЕХ-нд даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан аж.
Тэгвэл Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх дээрх хэргийг 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр хянан хэлэлцээд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Улсын Дээд шүүх хэвээр үлдээжээ.
ANALIZ.MN
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2108 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц шинэчлэгдлээ
Гол, нуурын эрэг дагуу амарч, зугаалахдаа хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байхыг зөвлөлөө
Баталгаат зам, гүүрээр зорчихыг зөвлөж байна
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 1991 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Хоногийн хугацаанд эрхээ хасуулсан үедээ дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг 7 бүртгэгджээ