Хятадаас зээл авах чимээнээр иргэд ихээхэн бухимдаж эхэлсэн. 18 сарын дотор эдийн засгийг "босгож” ирнэ хэмээн ам бардам байсан МАН засаг барьсаар хэмнэх, гамнахыг мэдэхгүй байх шиг. Адаглаад л цас хайлуулах давс үнэтэй авч, гадаад томилолтонд шаардлагагүй олон хүн явуулж байгааг нь эсэргүүцэж эхлэв. Тэд хамгийн том хөрөнгө оруулалтыг Хятад улсаас авах гэж байна, бидний зээлжих зэрэглэл буурч байна гэх мэт сэтгэл "эмзэглэмээр” мэдээллийг хийж байсан.
Далай ламын айлчлал л "гай” болсон мэтээр иргэдэд мэдээлэл өгч байсан. Гэтэл үнэндээ Монгол улсын иргэд заавал яагаад Хятадаас зээл авах гээд байгаа, өрөө дарах гэж зээл авч байхаар үйлдвэрлэгч байя, бага хүүтэй зээлийг өөр улс орноос хүсч болохгүй хэрэг үү гэх мэтээр үзэл бодлоо илэрхийлснийг нь эрх баригчид үл тоомсорлон өнгөрүүллээ. Тэд сонсмооргүй санагдсан зүйлээ зүгээр л чихнийхээ хажуугаар өнгөрүүлчихдэг "зуршилтай”.
Харин иргэдийн бухимдал цахим ертөнцөд хүчээ авч эхэлсэн энэ өдрүүдэд Хятадаас зээл авахгүй бол амьдарч чадахгүй иргэн хэд байна гэгчлэнгээр асуулга явуулж эхэлсэн. Асуулгын хариу маш ойлгомжтой. Хятадын гар хөл болох гээд байгааг харин ч далай лам "аварлаа” гэх мэтээр үзэл бодлуудаа илэрхийлсээр. Үүнийг эрх баригчид анзаарахыг үл хүсэвч иргэдийн олноор "харагдахаас” өөр гарцгүй болтлоо "өндөрөө авч” байгаа сэдэв.
Иргэдийн "хардаж” байгаагаар:
ГАДААДЫН ЗЭЭЛ ТУСЛАМЖ АВАХГҮЙ БОЛ АМЬДАРЧ ЧАДАХГҮЙ ХҮН ХЭД ... БАЙНА
Монгол улсын ард түмний 50% хувийг багтах хэмжээний шорон барихад ТЭД зээл өгнө.
ТА ҮҮНИЙГ ХҮСЭЖ БАЙНА гэж үү?
гэсэн сэтгэгдэл, мэдээллүүд газар авсаар байгаа юм. Нэг үгээр одоогийн эрх баригчдад Хятадаас авах зээлийн ард түүнээс ч илүү "золиос” байгаа юм биш биз хэрэв тийм бол одоохон "зогсоохыг” шаардаж байгаа хэрэг.

Бид хоёр том гүрний дунд ухаанаараа, уламжлалаараа, сургаалиараа өдий хүртэл оршин тогтносон. Харин энэ цаг үед эдийн засгийн "боол” болж уусах гээд байгаа тухай иргэд ам уралдах болж. Бидэнд энэ бүхнээ алдах "нөхцөлтэй” зээл тусламж хэрэгтэй юу.
Үндэстэн агентлаг
Монгол, Японы Засгийн газрууд Нөмрөгийн түймрийн дараах хүнд цаг үеийг хамтдаа даван туулахаар тогтов
Өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтад хоёроос дээш хичээл сонгож бүртгүүлнэ
ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ХАРААТ БУС, ХӨНДЛӨНГИЙН АУДИТЫН АЖИЛ ДУУСАЖ, ТАЛУУД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БАТАЛГААЖУУЛЛАА
Шатахуун түгээх станцуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт үргэлжилж байна
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо