Ц.Оргилболд цас арилгах төхөөрөмжөө анх 2012 онд зохиож байжээ


Гудамж талбайн цасыг хялбар аргаар арилгах төхөөрөмж бүтээж, сайн дураараа цас цэвэрлэсэн Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хорооны иргэн Ц.Оргилболдод Засаг даргын зүгээс талархал илэрхийлэв. Ц.Оргилболд хүний хөдөлмөр хөнгөвчилсөн цас арилгах төхөөрөмжөө анх 2012 онд зохиож байжээ.

 

323d0a07588d4c13original

 

Тэрээр төхөөрөмжөө 28 удаа шинэчлэн засварлаж, шанага болон ирийг сольж болдгоор хийсэн байна. “Цас цэвэрлэх явцад ир нь амархан мохдог учир нерж материалаар хийсэн нь илүү бат бөх болсон. Хүний хөдөлмөрийг тав дахин багасгаж чадсан” хэмээн тэрэээр өөрийн бүтээлээ танилцуулах үеэрээ хэлж байлаа.

 

Shuurhai.MN