УИХ-ын гишүүн С.Жавхлан анх 2012 онд УИХ-д нэр дэвшсэн ч сонгогдоогүй. Тухайн үед хэвлэлд ярилцлага өгөхдөө “УИХ-д зөв хоолойтой нэг ч хүн байхгүй юм билээ. Тэнд ядаж Төрийн дууллаа зөв дуулчихдаг хүн хэрэгтэй” хэмээн ярьж байсан юм. Тэгвэл энэ удаа тэрбээр сэтгүүлч Л.Мөнхбаясгалангийн нэвтрүүлэгт оролцохдоо их хурлын гишүүн дуучин байх тухайд өөрийн байр сууриа илэрхийлэв.
Хандивын тоглолтоо хийх гэж буй гишүүнээс сэтгүүлч “УИХ-ын гишүүн дуулж болдог юм уу“ гэж асуухад “Хулгай хийж болоод байхад би дуулж болно. 26 жил хулгай хийлээ. Том том компанидаа нөхдүүд юм хийлээ. Миний компани дандаа сайн сайхан үйл хийдэг, би дуулна” гэсэн нь өнөөдрийн сошиал ертөнцийн тренд үг болоод байна.
Гишүүн С.Жавхланг өнгөрсөн хавар Сонгуулийн хуулийг зөрчиж, сонгогчдын саналыг авах сонирхлоор малчдад өвс тараасан гэж өрсөлдөгчид нь нэрсийн жагсаалтаас хасах хүртэл санал гаргаж байсан. Харин түүний хариу болгож С.Жавхлан “Миний тараасан өвсийг мал л идсэн. Хүн идсэн бол олоод ирээрэй” хэмээн хоржоонтой хариу хэлж, амыг нь таглаж байв.
News.MN
Торгууль төлүүлэх нэрээр залилан хийх оролдлого гарчээ
“Алтан цом 2026–2027” шинэ улирлын барилдаан 11 дүгээр сард эхэлнэ
Зарим нутгаар хур тунадастай, сэрүүхэн байна
Туулын хурдны замтай холбоотой шүүх хурлыг 14 хоногоор хойшлуулжээ
Энэ 7 хоногт 896 мянган тонн нүүрс арилжаалжээ
Өнөөдөр тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоно
Олимпын мөнгөн медальт Б.Баасанхүү Олимпын эрхийн оноо олгох Их дуулга тэмцээнээс хүрэл медаль хүртлээ