Ардчилсан нам 8 жилийн дараа их хурлаа хийх гэж байна. Ингэхдээ өмнөх хурлуудын жишгийг дагаж хэн нэгний халаасанд орох уу, хараат бус байж чадахуу гэдэг нь олон хүний анхаарлыг татаж байгаа. Энэ асуудлыг шийдэхийн тулд намын даргын үүрэг гүйцэтгэгч Д.Эрдэнэбат ҮЗХ-ны гишүүн тус бүрээс 2 сая төгрөг татах даалгаврыг их хурлын бэлтгэл ажлыг хангах ажлын хэсгийнхэндээ өгсөн гэнэ. Ардчилсан намын ҮЗХ-ны хурал 228 гишүүнтэй. Тэгэхээр ажлын хэсгийнхэн нийт 456 сая төгрөг цуглуулна гэсэн үг. Мэдээж ҮЗХ-ны гишүүд их хурлынхаа санхүүжилтийн асуудалд санаа тавьж, үүрэг даалгавраа биелүүлбэл шүү дээ.
Тэгэхээр энэ 2 сая төгрөгийн хандив Ардчилсан намын ҮЗХ-ны гишүүдийн хэн нь хэн бэ гэдгийг илчилнэ гэсэн үг болж таарлаа. Ардчилсан намын ҮЗХ-ны гишүүд өнгөрсөн хугацаанд намаасаа 2 сая төгрөг байтугайн хангамжийг авч, боломжийг эдэлсэн хүмүүс. Тиймээс тэд энэ үед хэрхэн хөдлөх нь Д.Эрдэнэбатад сонин санагдаж байгаа бололтой. Зөвхөн Д.Эрдэнэбат төдийгүй Ардчилсан намыг зөв голдиролдоо ороосой гэж бодогчдын хувьд ч ҮЗХ-ны гишүүдийн шийдвэр чухал байгаа биз ээ. Ардчилсан намын их хурал шилэн данстай байх уу, үгүй юу гэдгийг шийдэх эрх мэдлийг ҮЗХ-ны гишүүдийн гарт өгсөн нь томоохон шалгуур болж байна.
Н.Гэрэл
Эх сурвалж: http://tsenzurgui.mn/?eid=2098
Торгууль төлүүлэх нэрээр залилан хийх оролдлого гарчээ
“Алтан цом 2026–2027” шинэ улирлын барилдаан 11 дүгээр сард эхэлнэ
Зарим нутгаар хур тунадастай, сэрүүхэн байна
Туулын хурдны замтай холбоотой шүүх хурлыг 14 хоногоор хойшлуулжээ
Энэ 7 хоногт 896 мянган тонн нүүрс арилжаалжээ
Өнөөдөр тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоно
Олимпын мөнгөн медальт Б.Баасанхүү Олимпын эрхийн оноо олгох Их дуулга тэмцээнээс хүрэл медаль хүртлээ