Тайз, дэлгэцээр харахад л хэсэг хачин сайхан хүүхнүүд үзэгчдийн нүдийг бөлтийлгөж, амыг ангайлгаж байдаг билээ. Тэр хүмүүс бол бидний хэлж заншсанаар “ОД”-ууд буюу олны танил хүмүүс юм. Тусгайлан зориулагдсан нүүр будалт, үс засалт, хувцас хэрэглэлийнхээ гол дүр нь болж, ёстой л нэг “тусгай” хүмүүс юм аа гэж бодогдтол уулга алдуулдаг бүсгүйчүүд жирийн үедээ танигдахааргүй өөр юм гээч.
Өөрийнхөө гадаад үзэмжинд багагүй өөрчлөлт хийсэн “Гурван охин”-ы Соло буюу Солонгоог сайн ажиж харахгүй л бол танихгүй шахам юм байна хэмээн “Тэнгис” кино театрт цугласан үзэгчид жиг жуг хийж байна лээ. Нээрээ л эв хавгүйхэн хувцасласан түүнийг эр нөхөртэй билүү ч гэсэн бодол төрснийг нуух юун. Хуруундаа зүүсэн бөгж нь хувийн амьдралаа ч бас нууцалж байгааг илтгээд байна уу, эсвэл тэрбээр жирийн үед үнэхээр л “жирийнээр” биеэ авч яваа нь энэ үү...
PAPARATSI.MN
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна