1997-1998 оны Азийг нөмөрсөн санхүүгийн хямрал олон улс орныг хамарсан билээ.
Японы дөрвөн том банк дампуурч, Өмнөд Солонгос улс хамгийн хүнд хүчир ачааг үүрэхээр зүтгэсэн нь Азид нүүрлэсэн хямралыг амжилттай даван туулах эхний арга зам байсан юм.
"Азийн бар" хэмээгддэг Солонгос орны хувьд ганц өөрийн орон төдийгүй бусадтай хамтран гүйцэтгэх үүрэг их гэдгийг ухаарсанд байв.
Хямралаас амжилттай гарсан нь ОУВСанд арван тэрбум долларын тусламж үзүүлсэнд байжээ. Мөн гадаад валютын зах зээлийн либералчлал, хөдөлмөрийн зах зээлийн шинэчлэл гэх мэт хэд хэдэн алхамыг амжилттай дэвшүүлсэн байв.
Солонгосчуудын хувьд хямрал олон хүнийг ажлаас халах, барааны үнэ өсч , компаниудын хувьцааны алдагдал мянга мянган хувийн уналтаар хэмжигдэх болсон.
Валютаар орж ирдэг нефтийн үнэ тэнгэрт тултал хөөрөгдөж, дотоодыг хангах шатахуун асар үнэд орж байв. Жижиг дунд үйлдвэр хаалгаа барьж, ажилгүйчүүдийн эгнээ хоногт мянга мянгаар нэмэгдэж байлаа.
Нэг ам доллар 2000 вон болон өсөв.
Гэсэн хэдий ч, үндэсний үйлдвэрлэл өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүний үнийг нэмэхийг хориглож, чанга хатуу хяналт тавьж байв. Ажилчид хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинжив.
Энэ үед Солонгос Улсын Ерөнхийлөгч Ким Де Жун ард түмэндээ хандаж, хожим алдаршсан нэгэн үгээ хэлсэн байдаг.
Тэрээр “Нэгэн гэр бүлийн гишүүд мэт хоолоо хуваан идэж, ядарсандаа туслах сэтгэл өвөрлөж, бүсээ чангалан нэг удаа эх орныхоо төлөө тархи оюун өөртөө байгаа их хүчээ зориулахыг хүсч байна. Бүгд нэг хүн мэт нэгдэцгээе” хэмээжээ.
Үүний дараа хүмүүс өглөө эртлэн дугаарлан зогсож банкинд алтаа тушааж эхлэв.
Солонгосчууд алтаа хэрхэн цуглуулсан бэ?
Хүүхэд төрөөд нэг ой хүрсний дараа алтан бөгж, бугуйвч бэлэглэх нь хүүхдийг баян чинээлэг байхыг бэлгэддэг бол, хуримлаж буй хосод хос алтан тогоруу бэлэглэх нь аз жаргалтай, их хайрыг биесдээ насан туршдаа өгч байхыг эрхэмлэж бэлэглэдэг аж.
Мөн өндөр настай ижий аавдаа алтан мэлхий бэлэглэх нь урт удаан наслаж, эрүүл энх байхын ерөөл болгодог бол мөнгөө нэг килограммийн цул алтан гулдмай болгон банкинд хадгалахыг илүүд үздэг байжээ.
Харин Ерөнхийлөгч Ким Де Жуныг үг хэлсний дараа эхнэр, эмэгтэйчүүд алтан ээмэг бэлзгээ, эрчүүд хүзүүний зүүлт, гарын бугуйвчаа ( хуримын инж харилцан солилцдог ба бүсгүйн гэрээс хүргэнд нэг ээлжийн иж бүрдэл хувцас, алтан гинж, бугуйвч, цаг голдуу бэлэглэдэг) газар дээр нь тайлан тушааж, мөнгөө алт болгон хадгалахыг илүүд үздэг байсан ард түмэн хурааж, цуглуулсан болон бэлгийн алтаа улсдаа урт дугаар үүсгэн өгч байсан нь энэ юм.
Ард иргэдийнхээ хандивыг эх орон нь зүгээр аваагүй билээ.
Эдийн засаг тогтворжиж эхэлсний дараагаар хандивлагсдын нэрс дээр хүү бодогдсон алтны үнэ буцаж ирсэн гэдэг. Солонгосчуудын 10 тэрбум доллар босгож, хямралыг гэтэлсэн түүх энэ буюу.
Б.Энх-Уянга
www.breakingnews.mn
АТГ: Эрүүгийн 967 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулжээ
Монгол Улс, НҮБ хамтын ажиллагаагаа өргөжүүлж, ногоон хөгжлийг дэмжинэ
COP-17 хурлыг өндөр түвшинд зохион байгуулахыг Ерөнхий сайд үүрэг болгов
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...
Моддоо услая-Хаврын цэнэг усалгааны аян
Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо