“МӨНХ ӨЛЗИЙ” энтертайнментийн бүтээл “Надын аав мангар” УСК үзэгчдэд хүрэхэд бэлэн боллоо. Киноны зохиолч, найруулагчаар Ө.Мөнх-Эрдэнэ ажиллажээ. Киноны гол дүрд Д.Түвшинтөр /Төтө/, МҮОНТ-н хөтлөгч Д.Одзаяа нар тоглосон бөгөөд жүжигчин Төтөгийн анхны гол дүрд тоглосон кино болж байгаагаараа онцлог юм.
Үзэгчид “Надын” гэдэг үгэн дээр хэл маргаан үүсгээд байгаа ч уран бүтээлчид нь “Бид Монгол хэлээ доромжлох буруу суртал хийх гэсэн зүйл байхгүй. Кино зохиолын хувьд хүүхдийн хэллэгээр бичсэн юмаа” хэмээн тайлбарлалаа.
“Надын аав мангар” УСК нь инээдэм, драмын төрлийн кино бөгөөд өнчирч үлдсэн хүүдээ эхийн хайрыг орлож байгаа аав хүү хоёрын хөгжилтэй бөгөөд хөнгөн гуниг харуулсан кино юм. “Надын ах мангар” кино маргаашнаас бүх кино театруудаар гарч эхлэх юм байна.


АТГ: Эрүүгийн 967 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулжээ
Монгол Улс, НҮБ хамтын ажиллагаагаа өргөжүүлж, ногоон хөгжлийг дэмжинэ
COP-17 хурлыг өндөр түвшинд зохион байгуулахыг Ерөнхий сайд үүрэг болгов
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...
Моддоо услая-Хаврын цэнэг усалгааны аян
Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо