Урлагийн тайзнаас улс төрийн “тайз”-ыг сонгосон УИХ-ын гишүүн С.Жавхлан "Хамаг Монголын халуун сэтгэл" тоглолтод оролцож, ая дуугаа өргөхөөр болжээ. Тоглолтод УИХ-ын гишүүн С.Жавхлангаас гадна "Хамаг Монгол" төслийн дуучид оролцох юм байна.
Энэхүү тоглолтоос олсон орлогыг ӨМӨЗО-ны дуучин, журмын нөхөр Баясгаландаа хандивлах аж. Учир нь дуучин Баясгалан өртөг өндөртэй, хүнд мэс засалд орохоор болсон тул их хэмжээний мөнгө хэрэг болжээ. Хандивын тоглолт 15 мянган төгрөгийн үнэтэй бөгөөд Монгол бөхийн өргөөнд энэ сарын 29,30-нд болно.
УИХ-ын гишүүн урлагийн тоглолт хийхээр болсон анхны тохиолдол нь энэ учраас тоглолт хийж болох эсэхийг заасан хуулийн заалт байдаггүй юм байна. Тиймээс энэхүү тоглолт хууль зөрчсөн үйлдэлд тооцогдохгүй аж. Хэрэв УИХ-ын гишүүн ашгийн төлөө тоглолт хийж, аж ахуй нэгж удирдсан бол хууль зөрчсөн үйлдэл болдог байна.
Монгол Улсын Их Хурлын түүхэнд УИХ-ын гишүүн тоглолт хийж байсан тохиолдол байгаагүй. Харин дуу дуулаад дүрсжүүлсэн, телевизийн нэвтрүүлэгт орохдоо бүжиг бүжиглэсэн хэд хэдэн тохиолдол бий.
NEWS.MN
Торгууль төлүүлэх нэрээр залилан хийх оролдлого гарчээ
“Алтан цом 2026–2027” шинэ улирлын барилдаан 11 дүгээр сард эхэлнэ
Зарим нутгаар хур тунадастай, сэрүүхэн байна
Туулын хурдны замтай холбоотой шүүх хурлыг 14 хоногоор хойшлуулжээ
Энэ 7 хоногт 896 мянган тонн нүүрс арилжаалжээ
Өнөөдөр тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоно
Олимпын мөнгөн медальт Б.Баасанхүү Олимпын эрхийн оноо олгох Их дуулга тэмцээнээс хүрэл медаль хүртлээ