Д.Цогтбаатар: Надад юуных нь оффшор данс байдаг юм

Admin
14 цаг 21 минутын өмнө

Төрийн албанд 20-иод жил ажиллаж буй Д.Цогтбаатар гэх энэ эрхэмийг манай дуран оцолж байна. МАН-ын нөлөө бүхий генсекүүдийн нэг болох түүнийг  оффшор бүсэд данстай хэмээн тодорхойлж байсан цаг саяхан. Үүнийхээ хариуд “Надад оффшор данс огт байхгүй ээ, би хариуцлагатайгаар хэлнэ” гэж байсан тэрбээр Ерөнхийлөгч асан Н.Багабанди, Н.Энхбаяр нарын зөвлөхөөр ажиллаж байсан билээ. Туршлагатай, тууштай улс төрч маань нэгэн киноны нээлтэд ирж яваа нь энэ ээ. Ер нь ямар ч хэрэгт сэжиглэгдэж, олны хараанд өртсөн хүн “Тийм ээ, би оффшор данстай, тэгээд яах юм” гэхгүй лдээ. Ямар нэг аргаар нуун дарагдуулаад, тэр хугацаандаа учрыг нь олох гэж үзэж тардаг л байх. Хүн юм чинь стресстэлгүй л яахав, улс төр, улс төр гэсээр байгаад орчин үеийн хөгжлөөсөө хоцроно гэж юу байхав. Гэхдээ ийм арга хэмжээнд ихэнх хүмүүс гэр бүлээ дагуулаад ирдэг сэн, гэтэл ганцаараа явж байгаа харагдах юм. 

 

PAPARATSI.MN