МАН-ын бүлгийн хэвлэлийн албаны ажилтнаас улс төрийн карьераа эхлүүлсэн Б.Цогтгэрэлийг хэн хүнгүй таних биз ээ. Цахим орчинд Шилэн дансны тухай хууль түүнийг дагаж мөрдөх журмыг төрийн байгууллагууд хэрхэн мөрдөж байгааг олонд нийтэд мэдээлснээр “Шилэн Цогоо” гэх хочыг жиргээчдээс авсан байдаг.
Тэрбээр МАН-ын хэзээний л идэвхтэн гишүүдийн нэг. Түүнчлэн өнгөрсөн хугацаанд тус намын бүлэгтэй ойр ажиллаж байсны хувьд шинэ засгийн бялуу хуваалтаас чамлахааргүй томыг хүртсэн нэгэн.
Ингэхдээ “Шилэн Цогоо” "Зам тээврийн салбарыг нээлттэй, ил тод шилэн тендертэй болгохын төлөө ажиллана" хэмээн амлаж өөрийн нэрээ тус салбарын дэд сайдад дэвшүүлэн улмаар хүслээ гүйцэлдүүлж чадсан сүйхээтэй эр.
Тэгвэл Зам тээврийн хөгжлийн дэд сайд “Шилэн Цогоо” "Салбараа шилэн болгоно" гэсэн эрхэм зорилгоо эхнээсээ биелүүлээд эхэлжээ. Гэхдээ шилэн болгох ёстой гол "бай"-гаа харамсалтай нь оносонгүй. Өөрийн хочоо хамгаалахын тулд андуурав уу, дэмийрэв үү алийг нь бүү мэд. Автомашины замаа шилэн болгочих юм.
Угтаа түүнийг замаа шилэн болго гэж Зам тээврийн хөгжлийн дэд сайдад томилоогүй л байлтай.
Б.Алтжин
ЭХ СУРВАЛЖ: Breakingnews.mn
Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц шинэчлэгдлээ
Гол, нуурын эрэг дагуу амарч, зугаалахдаа хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байхыг зөвлөлөө
Баталгаат зам, гүүрээр зорчихыг зөвлөж байна
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 1991 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Хоногийн хугацаанд эрхээ хасуулсан үедээ дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг 7 бүртгэгджээ
25 настай эмэгтэй Драгон төвийн 3 давхраас унаж, нас баржээ