Хэн хүнгүй л их халтиргаа, гулгаанд аминдаа арчаатайхан явж байж хүйтний улирлыг давна гэсэн бодолтой байгаа. Тэгвэл “Цензургүй яриа”-ны хатан хаан Л.Мөнхбаясгалан энэ өвлийн жавар тачингасан хүйтнийг хэрхэн давах аргаа олжээ. Тэрбээр энэ тухайгаа ч цахим ертөнцийн найзуудтайгаа ийнхүү хуваалцаад амжжээ “Автобусаар явах шиг сайхан юм алга. 1р эгнээгээр ямар ч түгжирэлгүй, 500 хан төгрөгөөр зөндөө хол явна, машин бариад хүний машины араас орчих вий, машин ирээд наалдчих вий гэсэн зовлонгүй. Бас дээрээс нь өдөр хүйтэн машин асааж чичирч явахгүй.
Малгай өмсөөд ороолт ороогоод нүдний шил зүүчихээр хүн танихгүй... Их зүгээр юм байна шүү... өвлийг ингэж л давсан нь дээр юм байна. эдийн засагт ч хэмнэлттэй, бензин тосонд санаа зовохгүй....Идэр 9 эхлэхээр хурган дээлээ өмсөөд явчихна гэж бодож байна өө” гэжээ. Олны танил болсон хүнд бусдаас нуугдах шалтгаан байдаг хойно малгай өмсөөд шил зүүчихээр өөрийг нь хэн ч танихгүй ээ гэдгийг тун ч тодхон хэлсэн байгаа биз.
PAPARATSI.MN
Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц шинэчлэгдлээ
Гол, нуурын эрэг дагуу амарч, зугаалахдаа хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байхыг зөвлөлөө
Баталгаат зам, гүүрээр зорчихыг зөвлөж байна
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 1991 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Хоногийн хугацаанд эрхээ хасуулсан үедээ дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг 7 бүртгэгджээ
25 настай эмэгтэй Драгон төвийн 3 давхраас унаж, нас баржээ