Ёстой л нэг ход ход хийсэн дуутай, хөөрхөн алаг нүдтэй, жижигхэн биедээ баймгүй авьяастай жүжигчин бүсгүй бол “Маск” продакшны жүжигчин А.Гэрэлцэцэг билээ. Урлагийн эмэгтэйчүүд ер нь л хожуу гэр бүл зохиож, үрийн зулай үнэрлэдэг. Түүний хувьд ч бас 30 насны босгыг аль хэдийнэ давсан ч албан ёсоор айлын бэр болж, хуримын цуу хадаагаагүй яваа. Элдэв залуустай нэр холбогдоод байдаггүй Гэрлээг өөрөөсөө дүү, загвар өмсөгч залуутай болзох болсон гэх мэдээлэл гарсан. Түүний дурлалт залуу нь өөрөөс нь олон ч насаар дүү бөгөөд сэтгүүлч Төрмөнхийн хүү гэдгээр нь олонхи мэддэг.
Хосууд аливаа нэгэн арга хэмжээнд хамтдаа хөтлөлцөн явж харагддаггүй ч манай дуранд Гэрлээгийн найз залуу өртлөө. Шинэхэн киноны нээлтэнд хүрэлцэн ирсэн тэрбээр өөр бүсгүйтэй ихэд дотночлон зургаа даруулж байгаа нь найз бүсгүйгээсээ салсан уу гэх асуултыг дагуулж байгааг нуух юун. Аан, гэхдээ бас энэ сайхан залуутай зургаа даруулахыг хүссэн бүсгүйчүүдийн нэг ч байж болох л юм. Юм бүхэн хоёр талтай гэдэг дээ.
PAPARATSI.MN
Ой хээрийн бүсэд зорчихдоо ил гал гаргахгүй байхыг онцгойлон анхааруулж байна
Халхгол сумын “Зүүн модон-овоо” гэдэг газар гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
Г.Эрхэмбаяр аваргын нэрэмжит барилдаан өнөөдөр болно
ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр нийслэлд 38 хүн, хөдөө орон нутагт 26 хүн хэвтэн эмчлүүлж байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтыг хүлээн авч уулзлаа
“Тусгаар тогтнол” шүлгийг 2235 сурагч уншлаа
“Эмээлт эко аж үйлдвэрийн парк”- ийн бүтээн байгуулалт энэ сард эхэлнэ