Саяхан Ази-Номхон далайн орнуудын парламентчдын чуулганы Дэд ерөнхийлөгчөөр сонгогдсон УИХ-ын гишүүн О.Баасанхүүг хэл ам ихтэй, дуулиан шуугианы баатараар тодордгоор нь ард түмэн андахгүй ээ. Ямартай ч үг дуугарах болгондоо л хэрүүл, заргын чанартайгаар үзэл бодлоо илэрхийлдэг хэмээгддэг бөгөөд “Чухамхүү ямар нэг болж бүтэхгүй байгаа зүйлийг л шүүмжлээд байгаа нь энэ” хэмээн түүнийг өмөөрөх дэмжигчид ч байдаг аа.
Саяхан эрхэм гишүүний хотоос 40-өөд км зайдуу байрлах аавынх нь гэрт хулгай орж, Баасанхүү гишүүн хүн хүч, нохой зэргийг дагуулсаар хулгайчийг барихаар халуун мөрөөр нь очсон сурагтай. Гэхдээ чухам хулгайчийг барьсан эсэх нь тодорхойгүй байгаа ч “Угийн заргач, асуудлын халуун мөрөөр явж эцсийг нь үздэг Баасанхүүг хулгайчийг олох нь дамжиггүй” хэмээн ойр орчных нь малчин ард ярьж суугаа гэнэ. Сураг сонсохнээ гишүүний аав нь чамгүй олон мал хуйтай, олон туслахуудын хамтаар аж төрдөг гэсэн шүү.
PAPARATSI.MN
Торгууль төлүүлэх нэрээр залилан хийх оролдлого гарчээ
“Алтан цом 2026–2027” шинэ улирлын барилдаан 11 дүгээр сард эхэлнэ
Зарим нутгаар хур тунадастай, сэрүүхэн байна
Туулын хурдны замтай холбоотой шүүх хурлыг 14 хоногоор хойшлуулжээ
Энэ 7 хоногт 896 мянган тонн нүүрс арилжаалжээ
Өнөөдөр тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоно
Олимпын мөнгөн медальт Б.Баасанхүү Олимпын эрхийн оноо олгох Их дуулга тэмцээнээс хүрэл медаль хүртлээ