Нийслэл хотод үргэлжлэн орсон их цасны улмаас гудамж, зам талбайд халтиргаа гулгаа ихээр үүсээд байна. Тодруулбал, энэ сарын 17-18-нд шилжих шөнө нийслэлд зарим газраар 23 см хүртэл цас орсон. Засаг даргын уриалгын дагуу нийслэлийн болон харьяа байгууллагуудын бүх албан хаагчид ажиллаж хуваарьт газруудаа цэвэрлэсэн. Мөн тухайн шөнө нийслэлийн төвийн 6 дүүргийн ТҮК-ийн 97 машин, 300 хүн гол замуудаа цэвэрлэсэн.
Гэсэн ч ГССҮТ-д нэг өдрийн дотор халтиргаа гулгаанаас болж бэртсэн 50 гаруй хүн очиж байгаа талаар албаны эх сурвалж мэдээлж буй. Мөн зам дээр гарсан осол аваарын дуудлага Нийслэлийн Замын цагдаагийн газарт нэмэгдэх хандлагатай байгаа юм.
Иймээс иргэд сайн дураараа нэгдэж ойр орчмынхоо цас, мөсийг цэвэрлэж эхэллээ. Тухайлбал, өчигдөр гэхэд “Монголын Ланд Круйзер 70 сериэс”, Сонат Эво клуб, Монголын Лад Круйзер клуб, Жеп Вранглер клубынхэн нийслэлийн авто замын халтиргаа гулгаа, түгжрэлийг багасгах зорилгоор цас, мөсийг цохиж арилган шороо асгасан байна.
Б.ГЭРЭЛ
Medee.MN



Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна