Зам тээврийн осол болон хальтиргаа гулгаа эрс нэмэгдсэн өдрүүд үргэлжилсээр байна. Их хэмжээний цас орж ард иргэдийн аюулгүй байдалд эрсдэл учирсаар байна. Үүний нэг жишээ бол Гэмтэл согог судлалын үндэсний төвийн статистик тандалт судалгааны албанаас мэдээлж буйгаар одоогийн байдлаар 341 хүн цас мөсөн дээр хальтирч, гэмтэл авсан гэсэн мэдээлэл байна. Мөн амь насаараа хохирсон золгүй тохиолдол ч гарсан байна.
Үүний улмаас Гэмтлийн эмнэлэг ихээхэн ачаалалтай ажиллаж байгаа бөгөөд эмч нарын хүрэлцээ муу байгаа юм байна. Мөн цочир хүйтэрснээс болоод “хөлдөх” тохиолдол цөөнгүй гарчээ. Энэ мэтчилэн гэмтэж бэртсэн иргэд урт дугаар үүсгэн оочерт хүлээн зогсож байна.
Энэ жилийн хувьд хотын даргын захирамжаар Нийслэлийн аж ахуй нэгжүүд гадаах талбайгаа ганцхан өдөр цэвэрлэсэн бөгөөд, зам дээр цацах давсны нөөц дууссан гэх мэдээллийг хамгийн сүүлд өгөөд байгаа. Харин ард иргэд хуучин хотын мээр Бат-Үүлийг дарга байх үед арай ч ийм байгаагүй хэмээн эмзэглэж, ямар сайндаа л “Хальтиргаа гулгаа арай дэндлээ, Бат-Үүлийгээ одоо л нэг юм санаж байна” гэцгээж байна гэнэ.
PAPARATSI.MN
Торгууль төлүүлэх нэрээр залилан хийх оролдлого гарчээ
“Алтан цом 2026–2027” шинэ улирлын барилдаан 11 дүгээр сард эхэлнэ
Зарим нутгаар хур тунадастай, сэрүүхэн байна
Туулын хурдны замтай холбоотой шүүх хурлыг 14 хоногоор хойшлуулжээ
Энэ 7 хоногт 896 мянган тонн нүүрс арилжаалжээ
Өнөөдөр тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоно
Олимпын мөнгөн медальт Б.Баасанхүү Олимпын эрхийн оноо олгох Их дуулга тэмцээнээс хүрэл медаль хүртлээ